![sonin.mn](/storage/news_images/1739624760479541557_1408446483854424_524686723172823557_n.jpg)
Путины орлон тоглогчдыг дуу хоолойгоор нь таньдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүх зүйлээс, хүн бүрээс айдаг тул өрөөнөөсөө сум нэвтэрдэггүй хантааз өмсөхгүйгээр хэзээ ч гардаггүй.
Дарангуйлагчийг гэнэт хордуулахаас сэргийлж түүний хоолыг өөрийг нь идэхээс өмнө зарц нарт өгдөг байна.
Мөн албан ёсны арга хэмжээн дээр тэр өөрөө гэхээсээ илүү түүний орлон тоглогчид байнга гарч ирдэг байна. Эдгээр баримтуудыг Украины тагнуулын албаныхан аль хэдийн олж тогтоожээ.
Украины тагнуулын ерөнхий газрын мэдээлснээр Оросын дарангуйлагч дор хаяж гурван орлон тоглогчтой бөгөөд үүнийгээ албан ёсны арга хэмжээнүүдэд ч ашигладаг аж.
Үүний зэрэгцээ "The Moscow Times" сонины баталж байгаагаар дарангуйлагчтай хамт түүний хувийн тогооч хамт нисдэг бөгөөд түүнийг хоол идэхээс өмнө ажилчдын тусгай бүлэг бүх хоолыг шалгадаг байна.
Мөн зарим хэвлэлийн мэдээлснээр Путины эргэн тойрон дахь бие хамгаалагчид дипломат цүнхэнд хийсэн эвхэгддэг хамгаалалтын хуяг авч явдаг бөгөөд Кремлийн дарангуйлагч орлон тоглогчтой гэдэг нь аль хэдийн нууц биш болжээ.
Түүгээр ч барахгүй В.Путин өөрийнх нь оронд өөртэйгөө адилхан хүмүүсийг албан ёсны уулзалтад хүртэл явуулдаг байна.
Орлон тоглогчдын хоч
Ерөнхийдөө Путиныг нийтдээ 5-аас доошгүй орлон тоглогчтой, тэдгээр нь бүгд өөр өөрийн гэсэн хочтой гэж үздэг байна.
Тэдгээр гурван хүний талаар багагүй мэдээлэл байдаг бөгөөд тэдгээрийн эхнийхийг "Крым", хоёр дахийг "бункерны", гурав дахийг "яригч" гэж хочилдог аж.
Хэдийгээр энэ нь нэгэн цагт нууц мэдээлэл байсан ч Путин одоо орлон тоглогчтой гэдэгт хэн ч эргэлзэхгүй болжээ.
Тэдний заримд бүр эхнээс нь ялгахад маш хэцүү болгохын тулд гоо сайхны мэс засал хийсэн бөгөөд үүнээс гадна бункерны өвөө, Путин үнэхээр аль эрт нас барсан гэсэн цуу яриа дэлхий даяар нэг бус удаа тархжээ.
Тодруулбал, энэ тухай шуугиан тарьсан мэдэгдлийг 2024 оны хоёрдугаар сард Оросын улс төр судлаач Валерий Соловей хийсэн бөгөөд тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг өнгөрсөн онд нас барсан, одоо түүний орлон тоглогчдыг олон нийтэд толиллуулж байна гэж мэдэгджээ.
Кремлийн элитүүд үүнийг нарийвчлан хянадаг бөгөөд Оросын дарангуйлагчийн цогцсыг аль хэдийн хөлдөөгчид хийсэн гэж ярьдаг байна.
Үүнээс өмнө буюу 2023 онд Япончууд энэ талаар хиймэл оюун ухааны шинжилгээ ашиглан судалгаа хүртэл хийж байжээ.
Нүүр царай таних, дуу хоолой, биеийн хэлэмжийн харьцуулалт дээр үндэслэсэн энэхүү судалгаагаар хэд хэдэн өөр Путин байгаа нь тогтоогдсон бөгөөд Японы томоохон телевиз TBS-ийн мэдээлснээр Путинтэй ижил төстэй хоёр хүн янз бүрийн арга хэмжээн дээр ажиглагдсан байна.
Тус телевиз жил бүр 5-р сарын 9-нд Улаан талбайд болдог Ялалтын баярын парадыг жинхэнэ Путин зохион байгуулдаг байсан гэж мэдэгдсэн бөгөөд арван сарын өмнө Крымын гүүрийг шалгаж байсан В.Путин Улаан талбай дээрх Путинтэй ердөө 53%-ийн ижил байгааг царай таних нарийн технологиор тогтоожээ.
Мөн Путин 2023 онд эзлэгдсэн Мариупольд 3-р сард фронт дээр гарч ирсэн нь япончуудын үзэж байгаагаар Улаан талбайд байсан Путинтэй ердөө 40 хувь л төстэй байсныг уг шинжилгээнд дурьдсан байна.
Бас нэг гайхмаар зүйл нь Крымын гүүрэн дээрх Путин болон Мариуполь дахь Путин хоёрын нүүр царайг таних тал дээр ердөө 18 хувийн ижил төстэй байдал ажиглагджээ.
Путины дуу хоолой
Үүнээс гадна энэ нэвтрүүлэгт эрүүгийн мөрдөн байцаалтын явцад цагдаа нартай нягт хамтран ажилладаг Японы Аудио Харилцааны Хүрээлэнгийн лабораторийн дуу хоолойн шинжилгээг оруулжээ.
Энэхүү дуу хоолойны биометрийн шинжилгээ нь Путины янз бүрийн тохиолдолд хэлсэн "баярлалаа" гэсэн үгэнд төвлөрсөн бөгөөд Путины тавдугаар сард болсон Евразийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үг нь Путины бусад гурван илтгэлээс ялгаатай байжээ.
Тус телевизийн хийсэн шинжилгээгээр уг форум дээрх ерөнхийлөгчийн дуу хоолой В.Путины бусад илтгэлээс өөр байсан гэж дүгнэжээ.
Тодруулбал "с" авианы дуудлагын зөрүүгээс гадна "па", "си"-ийн дараалсан дуудлагад мэдэгдэхүйц ялгаа байсан бөгөөд үсгийн өргөлтийн ялгааг харуулсан дууны шинжилгээний графикуудыг танилцуулсан байна.
Тэдний хийсэн мэдэгдэлд "Бичлэгийн нөхцөл, түүнчлэн дуудлага нь өөр өөр байсан. Гэсэн хэдий ч ийм хүчтэй ялгаа ховор тохиолддог. Энэ үед бид эдгээр хоёр хоолой өөр өөр хүмүүсийнх байх магадлал өндөр байна гэж үзсэн" гэж дурьдсан байна.
Хэдийгээр дуу хоолой нь өнгөцхөн хархад төстэй боловч нарийвчилсан шинжилгээний графикаас харахад тэдгээр нь гайхалтай ялгаатай болох нь тогтоогджээ.
Энэ нь 2023 оны хоёрдугаар сард цэргийнхнийг дэмжих концерт, гуравдугаар сард Мариупольд айлчлах үеэр мөн орлон тоглогч ашигласан болохыг баталсан бөгөөд энэ нь хуурамч гэдгийг тодорхойлох боломжтой учраас "эрсдэлтэй" гэдгийг уг хөтөлбөрт тэмдэглэжээ.
Гэсэн хэдий ч Украины дайнтай холбоотойгоор Путиныг хөнөөх эрсдэлтэй учраас Кремлийн эрх баригчид орлон тоглогчийг ашигладаг байж магадгүй гэж уг хөтөлбөрт дурьдсан байна.
Түүнчлэн япончууд Путины биеийн хөдөлгөөн эсвэл түүний хуулбарт дүн шинжилгээ хийсэн бөгөөд гуравдугаар сард Сибирийн нисдэг тэрэгний үйлдвэрт Мариуполийн орлон тоглогч гарч ирсэн гэж хэлжээ.
Дараа нь Путины өөр нэг орлон тоглогч гараараа даллаж, хамартаа дахин дахин хүрч байсан нь жинхэнэ дарангуйлагчийн шинж чанар биш гэсэн санал гарч иржээ.
КГБ-ын тагнуулч асан Сергей Жирнов үүнийг Путинтэй адил хүмүүстэй ойртохоос айдаггүй орлон тоглогч байсан гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Үүнээс гадна тус телевиз Путины БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн урьдчилсан уулзалт, Беларусийн дарангуйлагч Александр Лукашенкотой хийсэн хэлэлцээ зэрэгт дүн шинжилгээ хийж, энэ нь 94 хувийн давхцалтайгаар нэг Путин байсан гэж тэмдэглэжээ. Мөн тэдний алхалт адилхан байсныг тогтоожээ.
“Бид Путин өөрөө Ши Жиньпинтэй хамт алхаж байгааг, мөн өнгөрсөн долдугаар сард Санкт-Петербургт болсон тэнгисийн цэргийн парадын үеэр явж байхыг харсан” гэж тус телевиз тэмдэглэжээ.
Мөн бид хоёр орлон тоглогчийн алхаж буй бичлэгийг харьцуулахын тулд хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны технологийг ашигласан бөгөөд тэдний давхцал 86 %-тай байсан" гэж уг мэдэгдэлд дурьдсан байна.
Мөн энд нэмж өгүүлэхэд Оросын хүний эрхийн төлөө тэмцэгч, блогчин Марк Фейгин Кремлийн дарангуйлагч Путин үнэхээр орлон тоглогчтой ч тэрбээр олон нийтийн арга хэмжээн дээр гарч ирэхгүй байна гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Эх сурвалж: tsn.ua
Ж.Батдорж
Сэтгэгдэл7
Үхэж бсан хохолууд мөн ч солиорох юмаа.трамп путин 2 удахгүй та нарыг оршуулна
Жинхэнэ Путинг 2007 оны үеэс харсан хүн байдаггүй гэх бөгөөд хэсэг бүлэг кремлийг удирдаж байна гэж үздэг аж
Аугаа их удирдагч В.В.Путин мандтугай.
Жинхэнэ Путин 2011 онд үхчихсэн гэж Оросод яригддаг нь үнэн юм байна даа.
HUURHII, URUVDULTEI CH YMAA DAA. ADAG SUULD NI BICHIH YM OLDOHOO NI BAIJ DE. BICHSEN YM NI HUN BAITUGAI, NOHOI CH TOOJ SHINSHEHGUI YM BICHEED, ICHEESEI.
Чи оросын хошного долоогч уу
Путины эхнэр 31 жил хамт амьдарсан Людмила Александровно 2014 онд одоогийн Путин түүний нөхөр биш шал өөр хүн гэж мэдэгдээд гэрлэлтээ цуцлуулж байж.