Оросын арми бүтэн хагас жилийн турш Хойд Солонгосын цэргийн тусламжтайгаар Курск мужаа эргүүлэн авч чадахгүй байна. Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид Оросын талд байлдсаар байгаа боловч их хохирол үзэж дайны санаачлагыг гартаа авч чадахгүй байна. Шинжээчдийн судалгаагаар одоогоор Хойд Солонгосын 8000 гаруй цэрэг Оросын Курск мужид байрласаар байна. Анх Орос улсад Хойд Солонгосын 12 000 цэрэг Орост нууц байдлаар хагас жилийн өмнө орж ирсэн юм. Хойд Солонгосын цэргийг Оросын армийн формоор хувцаслаж Оросын Буриад, Тува улсын иргэний хуурамч үнэмлэхээр хангаж байлаа. Эдүгээ хэд хэдэн том тулааны дараа Орост байрласан Хойд Солонгосын армийн 4000 гаруй цэрэг алагдаж шархаджээ.Тодруулвал 1000 гаруй солонгос цэрэг алагдаж, 3000 гаруй солонгос цэрэг шархаджээ.
Дэлхийн зарим мэдээллийн агентлагууд Хойд Солонгосын цэргийг Курскээс татсан гэдэг нь худал мэдээлэл юм байна. Тэнд одоо болтол Хойд Солонгосын арми байрласаар байгаа юм байна.
ОХУ болон Хойд Солонгос улс аман дээрээ Орост Хойд солонгосын нэг ч цэрэг байхгүй хэмээн мэдээлж багаа боловч ачир дээрээ хойд Солонгосын 12 000 цэрэг орж ирсэн бөгөөд одооны байдлаар Хойд Солонгосын 2 цэрэг Украинд олзлогдож тэдний эмнэлэгт байгаа байдлыг дэлхий даяар харуулаад байна. Тэрхүү хоёр хойд солонгос цэрэг Украинд олзлогдсоноо ч мэдэхгүй, хаана ирснээ ч мэдэхгүй, Оросын Тува улсын иргэн Ооржак гэх мэтийн хуурамч нэртэй бичиг баримттай байна. Олзлогдсон 2 цэрэг өөрсдийгөө Орос улсад цэргийн сургуулилт хийхээр ирсэн гэж мэдэгдэж байлаа. Харин тэднийг Украины ерөнхийлөгч Оросын талд олзлогдсон украин цэргүүдээр солино гэж байсан. Энэ бол буруу шийдвэр байх шүү. Учир нь олзлогдсон хойд солонгосын 2 цэргийн ар гэр, ах дүү, аав ээжийг нь хойд солонгосын коммунистууд шууд л барьцаалж шоронд хорьж цаазлах ял тулгадаг гэнэ лээ. Тэднийг ингэж зовоохын оронд олзлогдсон хойд солонгос цэргийг маш нууцаар Өмнөд Солонгост аваачиж эрх чөлөөтэй солонгос хүн болгох нь зөв байх шүү. 2024 онд Оросын Ерөнхийлөгч В.Путин Хойд Солонгост айлчилж хэрэв аль нэг улс Орос болон Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэхийг завдвал харилцан цэргийн тусламж үзүүлэх гэрээ байгуулжээ.
Дэлхийд эдүгээ ганц хүний дарангуйлалтай Орос орон, улаантан коммунист Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэх гэсэн нэг ч улс байхгүй бөгөөд орчин үед дайн хийдэг улс гэж тэднээс өөр байх ч үгүй юм.
Оросын арми Украины Луганск, Донецк, Херсон, Запорож зэрэг мужуудыг 2022 оноос эхэлж дайрч эзлэн авсны хариу болгож Украины арми 2024 оны 8-р сарын 6-ны өдөр Оросын Курск муж руу гэнэтийн довтолгоо хийж Курскийн 1000 квадрат км газар нутгийг эзлэн авч 6 сарын турш Курск мужийн их хэмжээний газар нутагт хяналтаа тогтоогоод байсан билээ. Энэ бол Оросын түрэмгийллийн эсрэг Украины хийсэн хариу үйлдэл юм. Энэ явдал бол дэлхийн 2-р дайнаас хойш Орос улс анх удаа нутаг дэвсгэрээ алдсан тохиолдол юм. Одооны байдлаар Украины арми Курскийн эзэлсэн газар нутгийн 40 хувийг Оросын армид буцаан алдаж, үлдсэн 600 квадрат км газар хяналтаа тогтоосон хэвээр байна. Хойд Солонгосын цэрэг Украины эсрэг хэрхэн тулалдаж байгааг тодруулахад Хойд солонгосын цэрэг биеийн хүчний болон буудлагын тактик, үзэл суртлын хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн нь харагдаж байна. Харин тэд орчин үеийн дайны туршлага огтхон ч байхгүй байна. Тэд яг л 75 жилийн өмнөх шигээ улаан тугаа мандуулж ура хашгиран урагшаа дайрч хүний олноор Өмнөд Солонгосын эсрэг дайн хийсэн тактикаа яг хэвээр нь хэрэгжүүлж байна. Гэвч тэдний бөөнөөрөө эгнээ эгнээгээр долгион маягаар дайрдаг тактик нь орчин үед бөөнөөрөө их буу, пуужин, дроны махан зууш болдог гэдгийг тэд хараахан ойлгоогүй байна.
Хойд Солонгосын цэргүүдийн орос хэл ойлгох чадвар муу, цэргийн хоол хүнс нь таардаггүй, цаг агаарын хүйтэн нөхцөлд байлдаж байгаа зэрэг нь тэдний байлдааны чадварыг бууруулж байна.
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар сүүлийн үед Хойд солонгосын цэргүүд Украины дроны эсрэг өөрсдийн аргаар тулалдаж байгаа ажээ. 3 солонгос цэрэг дроны эсрэг байлдлаа гэж бодоход тэд нэгийгээ амьд бай болгож дроны анхаарлыг татаж ойртуулаад нөгөө 2 солонгос цэрэг нь автомат буугаар дроныг мэргэн буудаж устгаж байгаа ажээ. Солонгос цэргүүд амьдаараа бууж өгдөггүй, хэрэв бууж өгөх байдалд орвол шууд амиа егүүтгэдэг ажээ. Солонгос цэрэг буудахдаа мэргэн байдаг хэмээн ажиглагчид үзэж байна. Солонгос цэрэг зугтахдаа ямар ч эмх замбараагүй бөөнөөрөө эргэж харалгүй зугтдаг гэнэ. Орос цэргүүд дроноос зугтахдаа модноос мод руу, ил газраас нуувч руу зугтдаг бол солонгос цэрэг ямар ч нуувч байсан хайхрахгүй тэр чигээрээ эргэж харалгүй бөөнөөрөө тархан зугтдаг ажээ. Оросын армийн хувьд өөрсдөө хүн хүчний дутагдалд орсон үед гадаадын цэргүүд тэдний өмнөөс байлдаж байгаа нь тэдэнд ашигтай, оросууд өөрсдөө өөрийн хүчээ гамнасан, цаг хожсон зүйл болж байна. Хамгийн гол нь хойд солонгосын цэргүүд юуны төлөө, яах гэж Украины дайнд орж байгаагаа огт ойлгохгүй байна. “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэгчээр Хойд Солонгосын цэргүүд европт Оросын бууны нохой болж дайтаж байгаа нь үнэхээр харамсалтай тэнэг явдал болж байна. Хэдхэн мөнгө өгөөд харийн армийг байлдуулж байгаа нь Орост л ашигтай байна. Харин Украины зэвсэгт хүчин тэдэнтэй яаж байлдахаа сайн мэдэж байна.Украины арми цөөн бүлгийн хүчээр тэдний бөөн хүчийг тарамдуулан цохиж байна.
Ямар ч байсан Хойд Солонгосын арми Украины эсрэг дайнд орсон нь оросын арми Бага Покня голын баруун талыг эзлэхэд гол нөхцөл болж хэсэг хугацаанд хүн хүчний давуу байдлыг олж байлаа.
Харин Хойд Солонгосын удирдагч Ким өөрийн 4000 гаруй цэргээ алуулж шархдуулчихаад одоо дахин 100 000 цэрэг Орост нэмж илгээх, эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв дайн удаан үргэлжилвэл хүн хүчний дутагдалд орсон Оросын арми Хойд Солонгосын цэргийн хүчийг их хэмжээгээр ашиглах нь тодорхой юм. Оросын арми Хойд Солонгосоос их хэмжээний буу зэвсэг, их бууны сум, пуужин авсаар л байна. Украины Армийн Жанжин штабын мэдээлснээр сүүлийн 6 сарын турш Курскт болсон тулалдааны үеэр Оросын арми 40 000 орос цэргээ алдаж, 909 орос цэргээ олзлуулсан байна. Оросын арми 7 хоногт дунджаар 1500 орос цэргээ алдаж байна. Украины арми Оросын Курск мужийн 600 квадрат км газрыг эдүгээ хяналтандаа авсан хэвээр байна. Украины арми удаан хугацаагаар хамгаалан байлдаж байгаад одоо Сужи нутгийн өмнөд талаар сөрөг довтолгоо хийж эхлээд байна.
Хамгийн сүүлд Украины ерөнхийлөгч В. Зеленский: “Хойд Солонгосын цэргүүд дахин Оросын Курск мужид фронтын тэргүүн шугам дээр буцаж ирээд байна. Украины цэргүүд сүүлийн 3 долоо хоног Хойд Солонгосын цэргүүдтэй тулалдаагүй юм. Учир нь маш их хохирол үзсэн Хойд Солонгосын цэргүүдийг оросууд фронтоос түр татан аваад байлаа. Харин саяхан оросын арми Курскт том довтолгоо явуулахдаа Хойд Солонгосын цэргийг ашигласан” хэмээн мэдэгдлээ. Ийнхүү Хойд Солонгосын цэргүүд Оросын Курск мужид ялалт байгуулах, эсэх нь нь бүрхэг хэвээр хагас жил болоод байна.
Доржийн СҮХБААТАР 2025.02.10
Сэтгэгдэл12
Хойд солонгос туслаагүй бол оросын улаан махан арми жилийн өмнө бүрмөсөн сүйрэх байлаа,,,
Хойд сологосын 2 хөлтэй илжигнээс гадна,,,,4 хөлтэй илжиг хэмээх амьтан оросын улаан махан армийн үндсэн тээврийн хэрэгсэл болон,,,буу сум хангалтыг нь зөөвөрлөдөг болсон байна,,,бүррр,,,монгол морь шиг мориор хөл залгуулаж байх юм,,,арай ч монгол морь биш юмаа,,,,бодвол луус нь юм байлгүйдээ,,,,
Хатуу дэглэмд 70 жил нухлагдсан жирийн хойд солонгос хүмүүсийг бодохоос өрөвдөөд байдаг юм ! Дээр үёд хэдэн хойд солонгос хүмүүс Монголд ирээд ажиллаж байхад нь амрах үёэр нь оромжинд нь орсон чинь ааруул шарсан шигээ сууж байж билээ ! Орост тулалдаж байгаа болон тулалдах гэж байгаа хойд цэргүүдэд оросууд мах өгдөг байлгүй дэ бодвол ! Нутагтаа байвал мах идэж үзээгүй бөгөөд олдодгүй гэсэн ! Ёр нь нутагтаа байснаас гадаадад байлдаж явсан нь хамаагүй дээр дэ ! Ким ахиж 200 мянган цэрэг явуулаад шууд Киёвийн чиглэлд фронт нээж давшуулбал илүү нэр төртэй хэрэг болно ! 1242 онд Бат хааны ази цэргүүд Киёвийг эзлээд галдан шатааж байлаа ! Яг тэрэн шиг !
Цайрсөөн цайрсан,,,,оросын улаан махан арми өөрсдөө курскээ чөлөөлж чадахгүй юм чинь нэгмөсөн хойд солонгосын генералуудад батлан хамгаалах яам шанжин штабаа бууны махнуудтайгаа өгчихмөөр юмдаа,,,,мартсанаас мал мэндүү гэж,,,,дебыль тыва шойгу амьд уу,,,,,зайлуул,,,,
Тэгээд яадгийм хужаагийн эрлийзүүд ээ
Ллр шоохуузаа,,,,тайвшираа,,,эмээ уу,,,
Хаха орос тэнэг Иван үхэх нээ монголчуудыг бас хужаагын эрлийзүүд гэчихжээ хаха танай тэнэг оросууд хүний газарт шунаад авч чадахгүй оросууд нь аймхай болохоор монгол цустай буриад тува халимаг Якут бага ястануудаа дайнд оролцуулж байгаагаа ичиж амьдар . Энд ингэж коммент бичиж хэвтэж байхаар очиж байлдаач ээ ... тэнэг иванууд дэлхийн шившиг болж дуусаж байна даа . Ккк өөрийн нь хот тосгон замгүй тоггүй интернетгүй ямбийрсэн архи ууж төмсөө чанаж идсэн баагийнуудыг чиний Хужаа гээд байгаа нөхдүүд зараад зарцалаад эхнэр охидыг нь эдлээд л явж байдаг шүү дээ ... сохорчихоогүй бол хар ухаар хөлдүү иванууд
ХАМГИЙН АЙМХАЙ УЛСУУД ЧИНЬ ХУЖАА НАР ЮМ ШИГЭЭ НЭГ МУУ АРЛЫН ТАЙВАНД ХҮЧ ХҮРЭХГҮЙ БАЙСААР ТРАМПЫН БООЛ БОЛЛОО
хойдууд урд солонгосыг, улаан вьетнам урд талын капиталист вьетнамыг цэргийн хүчээр нэгтгэж ,нийслэл сайгоныг хо ши мин болгож байсан түүхийг давтан,сөүлийг ким ир сэн болгох зорилготой жинхэнэ орчин цагийн байлдааны ажиллагаанд суралцах зорилготой ирсэн болохоос орост туслах гэж ирээгүй,нөгөө талаар курскаас хохолууд болон гадаадын хөлснийхнийг махан таташ болгож байгаа нь фронтын бусад хэсэгт хохолуудын хүчийг ихээхэн сулруулж ,элит ангиудыг нь курскт сөнөөж байгаа учир нэг их хөөж гаргах сонирхол байхгүй байгааг энэ сүхбаатар мэтийн зомбинууд яаж ч ойлгох билээ дээ одоо болтол хохолуудын ялалтад итгэж бнаа гэдэг чинь нэг юм хэлээд байгаамшдээ,украйны байгалийн баялагт шунасан барууныхны хатгаасаар украйн л хохирлоо доо хөөрхий,хайран улс, дэлхийд байхгүй ачааны нисэх онгоц,пуужингийн хөдөлгүүр хийдэг аж үйлдвэржсэн баян улс харь элэгийн еврейгээр еөкөө тавьж сүйрэлийн замдаа орлоо доо
КУРСКИЙН ХИЛ ДЭЭР Л ДОВТЛООД ДУРТАЙДАА ИРСЭН УКРАНУУДЫГ ОРСУУД ТОСЧ ХЯДЧИХААД СУУЖ БАЙНА ДАН ХАС ТЭМДЭГТЭЙ ЮМ БИЛЭЭ ОРСЫН КУРСКИЙН БААТАРЛАГ ЦЭРГҮҮД ДРОНООР ОРЛАН БОЛОН ОПТО ЬОЛОКОННЫЙ ДРОНООР БҮГДИЙГ ДУУСГАЖ БАЙНА ТАНК БМП-Г ГҮЙЦЭЖ ЗӨРЖ ОЧООД ӨИНӨӨС НЬ ХАРЖ БАЙГААД КАМЕКЕДЗЕ ХИЙЖ БАЙНАЛАА ҮНЭН ЧАДВАРЛАГ УКРАЙНЫ БАБА-ЯГАГ ШУУД ТРАНДАЖ БАЙНАЛЭЭ СОЛОНГОС ЦЭРЭГ ТЭНД БАЙХГҮЙ НЭГ Ч ХАРАГДААГҮЙ ӨӨР ЮМ ХИЙЖ БАЙГААШ ДЭЭ
Гях,,,гяхх,,гяхх,,,,хэзээ киевийг эзлэнэ гэж байх юм,,,орос ар чинь,,,
НЭГЧ СУРВАЛЖЛАГЧ БАЙЛДАГЧ ОЛЖ ХАРААГҮЙ БАЙНАИ ОРОСТ ЮУ ХИЙЖ БАЙГААГ НЬ МЭДЭХ ГЭЭД ЧИ ЧАДАХГҮЙ