Индонезийн нийслэл Жакарт хотод буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 5-18-нд болж байна.
Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
-Өнөөдөр тэмцээний хийн гар бууны 10 метрийн эрэгтэйчүүдийн ангилалд 55 тамирчин өрсөлдөхөд Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
-Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан Монгол Улсын долоо дахь тамирчин, Монголын буудлага спортын хоёр дахь тамирчин болж байна. Өмнө нь буудлагаас урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан юм.
Сэтгэгдэл0