УИХ-ын 2024 оны сонгуулиар гарч ирсэн 126 гишүүнээс анхны чуулганы хугацаанд нэг гишүүн нь явахаар болсон. УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолоор ял шийтгүүлсэн. УИХ-ын тухай хуулийн 9.1-д “…Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гээд 9.1.5-д “…Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын бүрэн эрх 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс дуусгавар болсон. Гэвч УИХ-ын холбогдох Байнгын хороод энэ асуудал дээр байр сууриа бөөрөнхийлж, мань гишүүн ч хуулиудыг өөрийнхөөрөө тайлбарлаад баллаж өгч байна. Уг нь хууль нь хэрэгждэг улсад бол Даваагийн Цогтбаатар 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Ордонд сууж байгаа өрөөгөө хүлээлгэж өгөх учиртай юм.
Ер нь бол, ингэж цаг аваад УИХ-ын гишүүн хэвээр үлдэх хуулийн ямар ч арга чарга, гарц гаргалгаа байхгүй л дээ. Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын гишүүн хэвээр торгоож байгаа ганц “шидэмс” нь “…Дээд шүүхийн тогтоол УИХ руу албажиж буюу цаасаар ирээгүй” гэдэг бололтой. Өдийд шүүхийн тогтоол ирчихсэн ч юм бил үү, хэн мэдлээ.
Учир нь Дээд шүүх тогтоолоо үйлдэлгүй сар хагас болох боломжгүй аж. Тиймээс хүссэн хүсээгүй тун удахгүй Даваагийн Цогтбаатарын сонгогдсон Хангайн бүсийн I тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болж байгаа юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд “…Нөхөн сонгууль явуулах, орон гарсан суудлыг нөхөх” тухай заасан. Гол зарчим нь жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусвал ард нь бичигдсэн нэр дэвшигч УИХ-ын гишүүн болдог. Харин тойрогт нэр дэвшиж сонгогдсон гишүүн ингээд татагдчихаар заавал тухайн тойрогт нь нөхөн сонгууль явуулах хуультай юм байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77.2-т “…Энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явагдана" гэж заасан байдаг байна.
Хангайн бүс буюу УИХ-ын сонгуулийн I тойргоос есөн гишүүн сонгогдсон. Даваагийн Цогтбаатар авсан саналынхаа тоогоор ес дэх гишүүн болж УИХ-д орж ирсэн. УИХ-ын 2024 оны сонгуулиар дээрх есөн суудлын төлөө нам намын 80 нэр дэвшигч өрсөлджээ. Одоо ингээд ес дэх гишүүн татагдаж, гишүүний суудал онгойхоор тэдгээр нэр дэвшигчид нөхөн сонгуульд оролцохыг бодно.
Гэхдээ “...Өнгөрсөн сонгуулиар хэн хэдэн санал авсан бэ, ямархуу чансаатай өрсөлдсөн бэ” гэдгийг намууд илүү харж байж нэр дэвшүүлж таарна. Тэгвэл 55 935 /43.8 хувь/ сонгогчийн саналыг авч сонгогдсон Даваагийн Цогтбаатарын ард УИХ-ын дарга асан Г.Занданшатар 53 649 /42 хувь/ сонгогчийн санал авч бичигджээ. Г.Занданшатараас гадна УИХ-ын гишүүн асан А.Адьяасүрэн 53 485 /41.9 хувь/ сонгогчийн санал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн 51 867 /40.6 хувь/ сонгогчийн, УИХ-ын гишүүн асан С.Чинзориг 51 248 /40.1 хувь/ сонгогчийн санал тус тус авч байжээ. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын 2024 оны сонгуулиас хэдхэн сар өнгөрч байгаа учир дээрх улстөрчид нөхөн сонгуульд нэр дэвшвэл сонгогдох магадлал өндөр гэсэн үг. Харин хэн нь нэр дэвших вэ гэдгийг намууд нь шийдэх юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл41
huuli yosooroo bol Zandan darga l oroh ym bn , gevch huuliig guli bolgoj chaddag humuus ali negiig n shahah bizdee .
Шүүхээр ял шийтгүүлж байсан Номтойбаярыг яаж ч чадахгүй юм даа. шодоргос эмээ хаачсан бэ. ууж идэж ханаад зугатсан уу
Занданшатар нь дээр байлгүй дээ!
Хм, согтуу толгой юу?! Захиалгаар сэтгэгдэл бичихээ болимоор юм! Занданшатарт хийж гийгүүлсэн юм байхгүй.
С.Чинзориг хамаагүй дээр. Жинхэнэ төрийн хар хүн дээ.
Занданшатар нь дээр байлгүй дээ!
Зандка ханатай шүү.
Молиго нүүрсний хулгайч гахай хоншоорт данжаад Зан Дао Шао одоо тэтгэвэртээ гар
Харин ээ. Энэ цогтбаатар эртээд УИХ дээр шүүмжлэлтэы хандаж үг хэлнэ билээ. Арай хэрэг тохно гэдэг нь биш бол яамай даа. Үнэхээр хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээх л болно. ТУГ ТАХИХ гэдэг юм байдаг гэнэ. Ийм биш бол яахав дээ. Итгэхгүй юм.
Занданшатар дарга ханатай нуруутай хүн дээ, энэ хүн дээр
гандан хоншоорт данжаад Занг Дао Шао одоо тэтгэвэртээ гараад Зайлж үз. Ууж идэж болсон
Шүүхийн тогтоол гарсанл бол нэн даруй хэрэгжих ёстой шүү хэн чбайсан хамаагүй
Занданшатар нь дээр туршлага мэдлэг нь илүү
Эрүүл бус сэтгэлгээгээ хааяаа хаяа гаргаад байдаг Занданшатар гээд үйлсгүй хар тэнэгээ МАН-хан тавих биз. Бас нэг нааштай тал нь Занданшатар мунхаг тэнэг хүн хэдий ч энэ тарваган Нямбаатарын хажууд бол бас ч ухаантай харагддаг шүү
зандангийн хийж буй ажил байж магадгүй
Хууль ёсоороо Заэданшатар л б на
Эзэнгүй нохдоо асрах тойлох саналтай байсан нь арай дээр, халтар дампуунуудаа, ху-н толгойтуудаа
Зандкагаа \ - д өртэй \ гаргах гэж дээд шүүхээрээ ухуулж ухуулж ийм нэг будлиан үүсгэв , сонгуулийн өмнө л ДШ - ээрээ СЕХ - д бичиг өгүүлчихгүй ...
Би нохойгоо дэвшүүлмээр байна
Занданшатар сонгогчдоос үл шалтгаалан, намын хорчингууд нь унагаасан юм билээ. Түүнээс төрд хэрэгтэй хүн
Зандан шатар орно гэж л бодож байна
Нүүрсчин авгай яавч хэрэггүй. Занданшатар 100% илүү.
Занданшатар их хуралд байх ёстой хүний нэг мөнөөсөө мөн
зандан архичин банзал пиздаа гарах байхооо
Татагдах шалтгаан нь тогтоогдоод байгаа бол хуулиараа чөлөөлөгдөх л юм байна Харин нөхөн сонгууль явах нь тодорхой
Боловсрол туршлагаар Занданшатар хамаагүй дээр дээ !
Боловсрол туршлагаар Занданшатар хамаагүй дээр дээ !
Боловсрол туршлагаар Занданшатар хамаагүй дээр дээ !
Заавал энэ хэдээс юм бол Зандан нь дээр байхаа ,нөгөөдүүл бол ёстой .......шүүү
Баттулгын салтаанд хуучирчихсан, нүүрсний халтар чавганц бол бүр хэрэггүй !
Занданшатар нь арай дөнгүүр байх даа
Зандкагоруулж.хурлыг удирдуул
Хуцдаг хошного вэ
Нүүрсний хулгайч Зан Дао Шао данжаад өөрөө өөрийгөө хошногонуудаараа дамжуулан магтуулаад эхэллээ.
Ёстой хэн ч хэрэггүй хог шаарууд шүү
127n hulgaichiig bugdiig ni hurungiig ni huraaj shorond hataa
Адъяасүрэнгийн хэрэг л лав байхгүй
Нөхөн сонгууль явуулж мөнгө үрж яадаг юм. Угаасаа хэдхэн хүний саналаар л энэ нөхөр гарсан. Дараагын хүн нь тодорхой бхад Занданшатараа шууд л сонгооч дээ.
баянхонгор,өвөрхангай аймгийн говийн сумуудыг сонгуульд оролцуулаагүй зөвхөн хангайн хэдэн сумын иргэд саналмөгсөн юм уу?
Занданшатар дарга арай дээр шүү.
Шүүхээр шийтгүүлсэн гэвэл ихэнх нь яьах юм байна даа.