Сэтгүүлч Б.Отгон Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд хувиарлахтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тодруулбал тэрээр: "Баялгийн эзэн ард түмний хөдөлгөөн”-өөс Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шууд олгох шаардлагыг УИХ, Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Иргэд ч энэ саналыг дэмжиж, D-Parliament цахим системд 100 мянга гаруй хүн гарын үсэг зурж, ногдол ашгаа дансандаа авах хүсэлтээ илэрхийлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн энэхүү саналыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Гэвч Оюу толгой компанийн зүгээс ногдол ашиг хуваарилах асуудлаар ямар нэгэн гэрээ, хэлэлцээрээр баталгаажсан шийдвэр гараагүй гэсэн байр суурь илэрхийлж байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Мөнхсүх ч борлуулалт хийгдээгүй нөхцөлд ногдол ашиг хуваарилах боломжгүй гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн.
Гэтэл Оюу толгой компани асар их хэмжээний борлуулалт хийж байгаа. Ийм нөхцөлд баялгийн жинхэнэ эзэд болсон Монголын ард түмэн ногдол ашгаа хүртэх ёстой. Зөвхөн таван хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр хязгаарлагдах бус, баялгийн өгөөжийг иргэдэд бодитоор хүртээх шаардлагатай.
Ногдол ашгийг иргэдэд шууд олгохын оронд бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт зарцуулах тухай ярьж байна. Гэвч томоохон бүтээн байгуулалтын нэрээр эрх мэдэл бүхий цөөн хүн ашиг хүртэж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг гэх шүүмжлэл нийгэмд байсаар ирсэн. Түүнчлэн ийм төслүүдэд ашиглах тоног төхөөрөмж, барилгын материалын дийлэнхийг импортоор авдаг учраас хөрөнгийн тодорхой хэсэг нь гадагш урсдаг.
Инфляцийг өдөөж буй нэг хүчин зүйл нь томоохон бүтээн байгуулалтын нэрээр импортыг нэмэгдүүлж, эдийн засагт дарамт учруулж буй бодлого гэж үзэж байна.
Харин ногдол ашгийг иргэдийн дансанд шууд шилжүүлбэл тэд юунд зарцуулах вэ? Өрхийн хүнс, хүүхдийн хувцас, сургалтын төлбөр болон өдөр тутмын зайлшгүй хэрэгцээндээ зарцуулна. Ингэснээр мөнгө дотоодын эдийн засагт эргэлдэж, иргэдийн худалдан авах чадвар, өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг болно.
Монгол Улсын эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт хүрсэн гэж үзвэл иргэдэд хуваарилахаар яригдаж буй гурван их наяд төгрөг нь үүний ердөө гурван хувьтай тэнцэнэ.
Тиймээс Оюу толгойн ногдол ашгийг цөөн хэдэн хүний шийдвэрээр төсөл, хөтөлбөрт зарцуулахын оронд баялгийн жинхэнэ эзэд болсон Монголын ард түмэнд шууд хүртээх нь зүйтэй. " гэв.
Н.Отгончимэг
Мягмар - 11 сарын 24,
2026
Сэтгэгдэл19
Эрээний лобби явж байгаа сурагтай. Эрээн л баяжина.
Бид Эрээнээс бараа авахаа больсон. Темумгаас бараа аваад гэртээ хүргүүлдэг , эсвэл Таобао с захиалж аваад монгол шуудангаар дамжуулан авна.
Сэтгүүлчид ч дээ. Олсон мэдээллээ шантаажны хэрэгсэл болгоно, өөрт нь ашигтай л бол хаалтын гэрээг эрээ цээрээгүй байгуулна. Шантаажны мөнгөөрөө Жи класс унаж тансаглана
Идээд л баачии, ёоодын
Muu buzaruud. Enenees gadna neleed tooonii buzruud bn. Hen ch irgeded taltai ontsgiig n olood yarij chadna. Gol n ene buzruud mongoliin toloo bish mongoliin daisnuud.
Тэгж л байж тархины тураалт монголчуудыг зайдална шүү дээ, авилгачид. 36 жил зайдаллаа. Халамжаар угжлаа. Монгол улсыг улны оркууд, авилгач луйварчидаар дүүргэлээ.Улны оркууд ондогнон дараагийн үеийн улны оркуудаа хийсээр л байна. Авилгачид ч бас олон эхнэр аван дараа үеийн авилгачидаа хийсээр л байна.
Тэгж л байж тархины тураалт монголчуудыг зайдална шүү дээ, авилгачид. 36 жил зайдаллаа. Халамжаар угжлаа. Монгол улсыг улны оркууд, авилгач луйварчидаар дүүргэлээ.Улны оркууд ондогнон дараагийн үеийн улны оркуудаа хийсээр л байна. Авилгачид ч бас олон эхнэр аван дараа үеийн авилгачидаа хийсээр л байна.
Улс төрчид төмөв нэрээр өөрсдиыхөө баяждаг! Хжвьд авахаар эрээний бараа болдог!
УХНА хулгайчийн бүлэглэлийг дагаж угаадас олж долоодог сэтгүүлч нэртэй нэг жингэр. Хэрэглээнийнхээ 90 хувийг Хятадаас авдаг үндэстэн шүү дээ. Бандаашаа хүртэл Хятадаас авна.
ENE BALAI AVGAI NAR YUGAA MEDNEE . HUMUUST BELEN MUNGU UGCH YASAN CH BOLOHGUI
Undesleed harhad er n ter noogdol irehgui ym bn , harin manai ZG.n nuhud ymarch battai tohiroo hiij chadaaguidee bantaj hudlaa yrij alaagui baavgain arisiig huvaah zaliar hugatsaa hojij ard tumenee huuraad bn uu gesen bodol end turj bnaa !
Монголд төрсөндөө маш их харамсаж байна.
Zuvhen huvi hurteh in tuld l bayalgiinezen baidag yum uu Bayalag herhen buteeh, jinhene baylag buteegchdiig aldarshuulah talaar talaar yu hiideg TBB ve duulaagui yumbaina
боловсролгү авгай
боловсролгү авгай
Ийм л хүмүүсийг бид сонгож байна даа
Тодорхой том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахаар яахаараа хэдэн хүн идэх юм. Иргэдэд өгвөл архи жорлон хоёрт зараад доший шог болно доо.
Энэ видео-г үз. Популизм гэж байгаа улс зайлвал таарна.
тийм байна шүү нээрээ xэдэн төгрөг өгснөөс xямардаг гэдэг бол жинxэнэ тарxи угаалт байна, энэ видеогоо заавал үз !!!
тийм байна шүү нээрээ xэдэн төгрөг өгснөөс xямардаг гэдэг бол жинxэнэ тарxи угаалт байна, энэ видеогоо заавал үз !!!
Энэ видео-г үз. Популизм гэж байгаа улс зайлвал таарна.