sonin.mn

Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцны багийнхан болон тусгай хүчний ажилтнууд далайн дээрэмчдын халдлагад өртөн барьцаалагдсан загас агнуурын хөлөг онгоцны багийн 20 гишүүнийг чөлөөлжээ.


Уг хөлөг онгоц Сомалийн зүүн хойд эрэгт Арабын тэнгист барьцаалагдсан байсан тухай ANI агентлаг мэдээлсэн байна.


Хоёр хоног гаруйн турш үргэлжилсэн тусгай ажиллагаанд Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц, тэнгисийн тагнуулын нисэх онгоц оролцсон ба тусгай хүчнийхнийг цэргийн тээврийн С-17 нисэх онгоцноос дээрэмчдэд барьцаалагдсан “Азини” загас агнуурын хөлөг онгоцон дээр буулгажээ. Ажиллагааны явцад загасчид ба Энэтхэгийн цэргийнхэн гэмтэж бэртээгүй байна.


Далайн дээрэмчид 10 дугаар сард уг хөлөг онгоцыг барьцаалж, худалдааны том хөлөг онгоцууд руу дайрах түшиц бааз болгохоор төлөвлөж байжээ.


Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнатх Сингх мэдэгдэхдээ, тэнгисийн цэргийн ба агаарын цэргийн хүчний хамтран явуулсан энэхүү ажиллагаа нь Энэтхэгийн далайд худалдааны усан замын тээврийн аюулгүй байдлыг хангахын төлөө Энэтхэг улс тууштай байгааг нотлон харууллаа гэв. Өмнө нь мэдээлснээр, далайн дээрэмчдийн үйлдсэн халдлагын тоо 2024 онд 146 байсан бол 2025 онд 171 болж нэмэгджээ. Ялангуяа Сомалийн эрэг ба Адены хойгт халдлагад өртөх магадлал илүү өндөр байна.  



Б.Адъяахүү