“10 саяын” гэх бичлэгтэй нэр холбогдоод буй Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон олон нийтэд мэдээлэл хийж, цахим орчинд тархсан бичлэгт гарч буй хүн өөрийг нь биш гэдгийг мэдэгдлээ.
Тэрбээр “Бичлэгт огт өөр хүн гарч байхад хоолой нь адилхан байна гэх үндэслэлээр намайг гүтгэж байна. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Тухайн бичлэг цацагдсан өдөр би гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарсан.
Хэзээ, хаашаа явсан, хаанаас ирсэн зэрэг бүх үйл явдлыг камерын бичлэгээр нотлох боломжтой. Холбогдох баримтуудаа цагдаагийн байгууллагад өгнө.
Би бичлэгийг тараасан эмэгтэйг огт танихгүй. Цахим орчинд тархаад буй мэдээлэлтэй ямар ч холбоогүй. Энэ хэрэгт оролцоогүй атлаа манай гэр бүл маш хүнд байдалд орж байна. Эхнэр маань жирэмсэн байхад намайг зориуд, зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Үүнээс болж салбартаа ажиллах нэр хүндэд минь ч сөргөөр нөлөөлж байна. Надад 10 сая төгрөг ч байхгүй” хэмээн мэдэгдэв.
М.Чой
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл0