
Ийм ноцтой асуудлаар хууль хяналтын байгууллагаас томилогдсон ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаад эхэлжээ. Учир нь өнгөрсөн бямба гаригт эхэлсэн жагсаалын үеэр иймэрхүү сэжүүр гарсан бололтой. “Өнгөт хувьсгал” гээч нь сонгуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авдаг шинэ үеийн улс төрийн үйл явц бөгөөд өмнө нь Монголоос алсад сонсогддог байв. Гэтэл сая эхэлсэн жагсаалын үеэр өнгөт хувьсгалыг тайлбарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл нэгтгэсэн ном хэвлэн тараасан зэрэг мэдээлэл гарч байв. Өөр ямар үйлдлүүд гарсан талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл алга. Ямартай ч Засгийн газрын уржигдрын хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл жагсаалын наадах, цаадах үйл явдлуудтай холбоотой танилцуулгыг хийсэн. Түүний дараа гурван шийдвэрийг гаргасан бөгөөд дээрх мөрдөн шалгах ажил нэг нь аж.
Тодруулбал, “…Нийгэмд бухимдал төрүүлж буй асуудлуудыг эрэмбэлж, тодорхой арга хэмжээнүүдийг авах”-ыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуцахаар болжээ. Тэгэхээр нийгмийн бухимдлыг төрүүлж буй татварын дарамт зэргээс эхлээд тодорхой арга хэмжээнүүдийг удахгүй хийгээд эхлэх бололтой.
Нөгөө хоёр нь болох “…Жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн улстөрчид, бизнесийн нэгдмэл сонирхолтой хүмүүсийн санхүүжилтийг шалгах”, “…Гадаадын тусгай албадын оролцоо бий эсэх, “өнгөт хувьсгал”-д бэлдсэн үгүйг шалгаж, дүгнэлт хийх” ажлыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд хариуцуулсан байна. Энэ дагуу хууль хяналтын гурван байгууллагын нэгдсэн томоохон ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа аж. Жагсаалыг дотоодын улс төрийн зорилгоор ашимглах гэсэн санаархлын талаар хэвлэлүүд, эх сурвалжууд хангалттай ярьж, мэдээлсэн. Тэр асуудлыг шалгаж нэг тийш болгох бололтой. Харин, гадаадын тусгай албадын оролцоо, “өнгөт хувьсгал” гэдэг бол маш ноцтой юм.
Ер нь бол, англиар Colour revolution болон coloured revolution, оросоор цветная революция хэмээн бичиглэдэг өнгөт хувьсгал нь 2000-аад оны эхээр Зүүн Европ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан зарим улс орнуудад гарсан.
2003 оны өвөл Гүржид Сарнайн хувьсгал, 2005 оны эхээр Украйнд Жүржийн хувьсгал, мөн оны хавар Киргизэд Алтан зул цэцгийн хувьсгал нэртэй үйл явдлууд болж байв. Мөн 2005 оны хавар Узбекистанд, өвөл нь Азербайжанд, 2022 оны өвөл Казахстанд иймэрхүү хэрнээ ямар нэг цэцгийн нэргүй үйл явдал болсон. Гэхдээ түүхэн талаасаа бүр 1970-аад онд эхэлсэн “…Америкаас бусад улс оронд хүний эрх, ардчиллыг хөгжүүлэх бодлого” гэж тодорхойлогддог үйл явц юм байна. Ингэхдээ тухайн улс орнуудын ТББ-уудыг санхүүжүүлж, тэднээр дамжуулж ардчиллыг хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлж иржээ. “…Уг байгууллагууд нь хуучин социалист гэгдэж байсан улс орнуудад дэглэм өөрчлөгдөхөд дотоодын хувьсгалч нарт идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байсан” хэмээн судлаачид бичиж үлдээжээ. Тэнд бичсэнээр “…1990 оны сүүлчээр National Endowment for Democracy, National Democratic Institute for International Affairs, International Republican Institute, International Foundation for Electoral Systems, International Research and Exchange Board, Freedom House зэрэг байгууллагууд нь хуучин ЗХУ-ын хэсэг байсан улс орнуудад дахин идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг. Тэдгээр байгууллагын санхүүжилтийн багагүй хэсгийг АНУ-ын төрөөс гаргадаг.
Тухайлбал National Endowment for Democracy-ийн санхүүжилтийн 97 хүртэл хувийг Америкийн Төрийн департаментаас, Freedom house байгууллагыг Америкийн олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж байсан.
2003 оноос хойш болсон "өнгөт хувьсгал”-уудыг эдгээр байгууллагууд ихээхэн идэвхтэй дэмжиж байсан” гэж байна. Хамгийн гол нь ийм дэмжлэгээр явагддаг “өнгөт хувьсгал”-ын хөлд тухайн улс орон бүрэн сүйдэж, тусгаар тогтнолоо алддаг. Дээр дурдсан улс орнуудын жишээ үүнийг бэлхнээ харуулсан. Тиймээс ийм “хувьсгал”-д бэлдсэн, санаархсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл заалттай байдаг билээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл21
No war geed gadnii baiguulga mongold ungut hubisgal hiih gej urialaad baihad tagnuul hamgaaldag teg t shurguulsan gadnii gar huluud ba
Удахгүй,,,,оросод хөх бандаашны хувьсгал гарнаа,,,,
Монголд "өнгөт хувьсгал" хийх шаардлага ч байхгүй, манайхан хийж чадах ч үгүй!!!
Тагнуул цагдаа сайн ажиллаарай эх орны эд баялагт шунасан гадныхан дотоодын иргэдийг ашиглаж хийж ч байж мэднэ шүү
Ийм юмыг газар авахуулахгүй л байгаасай.
Элбэгдоржийг хэзээ авчрах бол...
ковидоор яаж хүрэлсүх баттулга нар ерөнхийлөгчийн албан тушаалаа өгч авалцсан юм энхболдыг яаж унагаж хууль бусаар оюунэрдэнэ хүрэлсүх нар яаж төрийн эрхийг авсан төрийн эргэлт хийснийг бүгд л мэднэ шүү,огцорцгоо та нар хэдэн их наядаар нь хулгайлж тонож дээрэмдэж улсын төсвийг идэж хулгайлчихаад энгийн ард иргэдийн халаасыг татвар хураамж нэрээр дээрэмдэх хулгайлсан тасвийн цоорхой тавьсан өрийнхөө төлбөрийг хийхээр нэмж төрийн эрх мэдлээрээ хүчирхийлэн дарамтлан дээрэмдэж байгаа биз дээ,юм ээлжтэй үйлийн үр өр төлөөс хаалга андуурдаггүй буцаад ирдэг эргэх орчлон шүү,нүгэл нүдээрээ цувдаг шүү,удахгүй бид харнаа
2014 оны Украины онгот хувьсгалыг яагаад дурьдахгуй байна Тэр хувьсгалын ур лагавар оноодрийн энэ дайн Украинд болсон уйл явдлын талаар манай хэвлэл мэдээлэл унэн зов мэдээ дугнэлт огт гаргаагуй Харин ч бур баынга украины онгот хувьсгалёдыг магтан лужлж байв Энэ сонмн саытаас эхлээд Ур дунд нь хэдэн ажил хийх шаардлагагуй бололцоотой залуучууд ноу вар гэгчийг байгуулж Монголын улс торд нолоолох оролдлого хийсэн Захиалагёид нь яэлбэгдорж гэх мэт АН ыхан
Эмээ уу,,,дебыль ээ,,,
90 ээд онд Монголд болсон ардчилсан оорёлолт чинь унэндээ амжиоттай болсон онгот хувьсгал ш дээ Дотоодын идэвхтэй иргэдийн тэмцэл чухал байсан ч гол гадаад хучин зуыл бол хуучин язовлолтод болсон перестройкийн нолоо бас нмлээд нууц улдсэн шууд заавар чиглэлууд шуу дээ Горбачев гарч ирээд улс торийн товчоогоороо Цэдэнбал гуайг оорчлох туеай ярьж шийдсэн юм
Төр ч иргэдээ гэж ухаалаг хандаж, иргэд ч эв эеийг хичээж зөв явахад л болно
Намуудын өнөөгийн үйл ажиллагаа иргэдийг туйлдуулсан тул өнгөт хувьсгалын хөрсийг намууд бэлдэж байна. Үүндээ дүгнэлт хий.
Монголд ягаан лээвчикний хувьсгал энэ хавар гарна ! Мөнгийг нь анусууд өгнө
Мөрөөр нь мөшгөж, мөчийг нь тоол. Ард түмний эрх ашгаар тоглох эрх хэнд ч байхгүй...
Юу гэж нэрлэх нь огт падгүй. Монголд хувьсгал хийж л энэ урвагч, хулгайч, авилгачдын үүр уурхай болсон намуудын хууль бус засаглалыг устгана. 1992 оны ҮХ-иар ард түмнээс төрийн эрхийг булаан авч, нам нэртэй мафид шилжүүлсэн билээ. 2 танхимтай парламенттай болж, хууль тогтоох намуудаас сонгодог доод танхимыг төсөв, төсөл, эрх мэдлээс холдуулж байж л Үндэсний монгол төртөй болно.
Хариулага тооцох эзэнгүй л болно доо.
Мөрөөр нь мөшгөж, мөчийг нь тоол. Ард түмний эрх ашгаар тоглох эрх хэнд ч байхгүй...
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Хувьсгал хийх гэж байгаа, байсан бол маш том зохион байгуулалт байх учиртай. Үүнийг зохион байгуулж чадах газар бол намаас өөр чадалтай газар байхгүй. Намын гишүүн нэртэй мэт хуурамч тагнуул зохион байгуулж байх учиртай.
Жагсаж эсэгүүцэж баыг л дээ!!! Бүгд мохоо оркууд болж болохгүй !!! Ийм залуус бгаань дэлхийд нүүрээ талхлах 1 ч гэсэн эерэг үзэгдэл!!! Либертичүүд олон болтугай👍
1 сарын 20 Трамп тангараг өргөсөн цагаас эхлээд энэ дэлхийгээс глобалчлал, либериалчлал төгсгөл болно. Цаашид бүх улсад риалистууд төрийг удирдана. Либериалууд бүгд шоронд сууна.