
“Барселона” багийн хагас хамгаалагч Ламин Ямалын гэмтэл илааршсан тул тэрбээр Испанийн Супер цомын хагас шигшээ тоглолтод оролцоно. Энэ тухай тус багийн герман дасгалжуулагч Ханси Флик мэдэгдсэнийг спортын сэтгүүлч Фабрицио Романо Х сүлжээний хуудсандаа дурджээ. “Барселона”, “Атлетико” багуудын хоорондох Испанийн Супер цомын хагас шигшээ тоглолт 9-нд шилжих шөнө болох юм.
Ямал өнгөрсөн 12 дугаар сарын 15-нд болсон Испанийн АШТ-ий 17 дугаар тойргийн “Леганес”-тай хийсэн тоглолтын үеэр гэмтэл авч, тоглолтын 75 дахь минутанд талбайг орхижээ. Түүнд “шилбэний ясны тахилзуурын холбоосны нэгдүгээр зэргийн гэмтэл” гэсэн онош тавьсан байна.
“Ламин хэдэн өдрийн турш бэлтгэлээ хийж байгаа, тэрбээр одоо ажилдаа гарахад бэлэн болсон, маргааш тоглоно” гэж Флик хэллээ. Өдгөө 17 настай Л.Ямал багаасаа “Барселона”-гийн хөл бөмбөгийн академид хүмүүжсэн юм. Энэ улиралд тэрбээр 21 тоглолтод оролцохдоо 6 гоол оруулж, 12 оновчтой дамжуулалт хийгээд байна.
Өнгөрсөн улиралд Л.Ямал Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Европын АШТ-нд түрүүлж, тус тэмцээний шилдэг залуу тоглогчоор шалгарч байв.
Мөн өнгөрсөн оны 10 дугаар сард France Football сэтгүүлийн хувилбараар дэлхийн шилдэг залуу хөлбөмбөгчнөөр тодорч, 11 дүгээр сард Golden Boy буюу Европын 21-ээс доош насны шилдэг тоглогчид олгодог шагналыг хүртсэн билээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.