sonin.mn

Хятадын төвийн хөдөө тосгоны ажлын хурал 2-р сарын 17-18-ны өдрүүдэд тус улсын нийслэл Бээжин хотноо болжээ. Хурлаар Төвийн эдийн засгийн ажлын хурлын үзэл санааг хэрэгжүүлж, “Хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачид”-ын ажилд нүүрлэсэн нөхцөл байдал, сорилтод дүн шинжилгээ хийж, 2025 оны “хөдөө тсогон, хөдөө аж ахуй, тариачид”-ын ажилд төлөвлөлт хийсэн гэнэ.

ХКН-ын төв хороо энэ хуралд ихээхэн ач холбогдол өгч, хурлаас өмнө ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо энэ хурлыг сайтар зохион байгуулж, “Хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачид”-ын ажлыг сайн хийх талаар тодорхой шаардлагуудыг дэвшүүлсэн аж.


БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачид”-ын ажлыг хэрхэн сайн хийх талаар чухал заавар өгөхдөө: "2024 онд, Хятад улсын үр тарианы үйлдвэрлэл шинэ түвшинд хүрч, тариачдын орлого тогтвортой өсч, хөдөө тосгоны нийгэм эвсэг зохицонгуй, тогтвортой байж, эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг ахиулахад үндсэн дэмжлэг үзүүлсэн юм. 2025 оны "Хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачид”-ын тухай ажлыг сайн хийж, хот хөдөөг цогцоор нь хөгжүүлэхийг тууштай баримталж, хөдөө тосгоны шинэчлэлийг цаашид гүнзгийрүүлж, хөдөө тосгоныг хүчирхэгжүүлэх, хөдөө тосгонд үр өгөөж хүртээх, хөдөө тосгоныг баяжуулах дэмжлэгийн тогтолцоог боловсронгуй болгож, хөдөө тосгоны сэргэн мандалтыг цогцоор нь ахиулах хэрэгтэй. Тариалангийн талбайн улаан шугамыг хатуу баримталж, тариалангийн талбайг чанарын өндөр түвшинд барьж байгуулан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг бэхжүүлж, үр тариа, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг тогтвортой байлгах хэрэгтэй. Хөдөө тосгоны иргэдийг чинээлэгжүүлэх үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлж, хөдөө аж ахуйн үр өгөөжийг бүхэлд нь нэмэгдүүлж, сяны эдийн засгийг өсгөж, тариачдын орлогоо нэмэгдүүлэх сувгийг өргөтгөж, ядуурлаас ангижруулсан үр дүнг үргэлжлүүлэн бэхжүүлэн өргөжүүлж, их хэмжээний ядуурал руу дахин орохоос урьдчилан сэргийлэх эцсийн цэгийг тууштай баримтлах хэрэгтэй. “Мянган тосгоныг үлгэр жишиг болгож, арван мянган тосгоныг цэгцлэн зассан төсөл"-ийн туршлагыг сайтар судлан хэрэгжүүлж, хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг тууштай ахиулж, хөдөө тосгоны соёлыг хөгжүүлж, зан заншлын өөрчлөлтийг ахиулж, амьдрахад таатай, үйлдвэрлэл эрхлэхэд тохиромжтой сайхан тосгонуудыг байгуулах хэрэгтэй. Хөдөө тосгоны намын анхан шатны байгууллагын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, анхан шатны засаглалыг удирдах намын бүтээн байгуулалтын үр нөлөөг дээшлүүлэх хэрэгтэй" гэжээ.


Г.Бямба