Аялал, зорчилт цуцлагдсан тохиолдолд зорчигчдын эрхийг хамгаалахад чиглэсэн шинэ дүрэм журмыг Европын парламент мягмар гарагт баталжээ. Уг баримт бичгийг батлахыг 652 депутат дэмжиж, хоёр хүн эсрэг санал өгч, найман хүн түдгэлзсэн байна.
Уг журам нь тээврийн бүх төрөл ба жил бүр Европын Холбооны хүрээнд хийгддэг 13 тэрбум орчим зорчилтонд хамаатай.
Журмын чухал заалтуудын нэг бол аялал жуулчлалын агентлагуудаар зуучлуулан авсан, цахимаар худалдан авсан тасалбаруудыг буцаан олгохтой холбоотой заалт юм. Тодруулбал, нислэг цуцлагдсан тохиолдолд гуравдагч этгээд буюу зуучлагчаар дамжуулан тасалбар худалдан авсан зорчигч 14 хоногийн дотор бүх мөнгөө (зуучлагчийн шимтгэлийг оролцуулан) бүрэн буцаан авах эрхтэй.
Агаарын тээврийн компаниуд дээд тал нь долоо хоногийн дотор зуучлагчдад мөнгийг шилжүүлэх ёстой бөгөөд үүний дараа зуучлагч компани тухайн зорчигчид долоо хоногийн дотор мөнгийг нь буцаан олгоно. Зуучлагчид мөн буцаан олголтын талаар үйлчлүүлэгчдэд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлгөөн хязгаарлагдмал зорчигчдын эрхийг хамгааах заалт оржээ. Хэрэв тухайн иргэнийг өөр хүн зайлшгүй дагалдан явах шаардлагатай бол дагалдагч нь галт тэрэг, автобус, гатлага онгоцоор үнэ төлбөргүй зорчино.
Түүнээс гадна, буцаан олголт болон нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргах Европын стандартчилагдсан маягтыг нэвтрүүлнэ. Энэ нь холбооны гишүүн бүх улсын хэл дээр Европын Комиссын цахим хуудсанд нийтлэгдэх бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хамаатай.
"Бид иргэдийнхээ эрхийг агаарын тээврийн компанийн ашгаас илүү дээгүүрт тавьж байна. Зуучлагчаар дамжуулан тасалбар худалдаж авсан зорчигчид эрхээ бүрэн хэмжээгээр эдлэх ба хөдөлгөөн хязгаарлагдмал хүмүүст үзүүлэх дэмжлэг сайжирна" гэж Европын парламентад Италиас сонгогдсон депутат Маттео Риччи ярилаа.
Шинэ журмыг хүчин төгөлдөр болгохын тулд Европын Холбооны зөвлөл хэлэлцэн дэмжих ёстой бөгөөд үүний дараа холбооны албан ёсны товхимолд нийтлэгдэнэ. 2027 оны 10 дугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болох уг журам нь агаарын тээврээр зорчигчийн эрхийг хамгаалах журмыг шинэчлэх үйл явцтай давхцаж байна.
Б.Адъяахүү
Мягмар - 11 сарын 10,
2026
Сэтгэгдэл1
LICENSED CRYPTO RECOVERY HACKER EXPERT BLISSPARADOX I really can't express how grateful I am to you for helping me when I truly needed it. I was depressed for more than four months after losing everything I had worked so hard for to some online scammers using cryptocurrency investment platforms. Everything appeared genuine at first, but then I realized that I couldn't withdraw any of my earnings or money from my wallet address. That's where Blissparadox Recovery came in. After doing a lot of research on a licensed recovery expert to help recover all of my funds Email address: blissparadoxrecovery@aol.com Website : https://blissparadox-recovery.lovable.app WhatsApp :+447935211678 Signal :+447935211678