sonin.mn

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг АТГ-аас "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн", "Нийтийн албан тушаалтан хахууль авсан" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж буй билээ. Наанаа Төрийн ордонд юу ч болоогүй юм шиг инээд алдан алхах тэрээр мөрдөн байцаалтын явцад маш олон зүйлийг нотлох, асар их эд хөрөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлах шаардлагатай болсон тухай эх сурвалжууд өгүүлж байна.


Мэдээж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй тул энэ тухай бичих боломжгүй. Гэхдээ улс төрийн хүрээнд түүнийг асар их баян болсон тухай ярьцгаадаг нь нууц биш. 


Түүнтэй холбоотой авилга, албан тушаалын хэд хэдэн асуудал ч яригддаг.

Эдгээр яриа үнэн худлаа эсэхийг ч Д.Амарбаясгалан дэнсэлж, өөрийнхөө гэм буруугүйг нотлох ёстой.


Жишээ дурьдахад л Д.Амарбаясгалан "Тавантолгой түлш" компаний тээврийн хулгайтай холбоогүй гэдгээ, Хөгжлийн банкны 50 сая доллартой холбоогүй гэдгээ, "Соёмбо тауер"-тай холбоогүй гэдгээ, Шинэ хоршоо хөтөлбөрийн зээлийн хөрөнгийг хувьдаа завшиж, УИХ-ын 2024 оны сонгуульд ашиглаагүй гэдгээ нотлох ёстой. Энэ бүх яриаг мухарлаж, цэг тавьсныхаа дараа л Монгол улсын хөгжил дэвшил, Ард түмэн харааж зүхэж байгаа ч гэсэн яг цаг нь тулахад парламентдаа хайртай гэх мэт лут лут улс төрийн илтгэлээ үргэлжлүүлсэн нь дээр биз ээ.


С.Сарнай