sonin.mn

Төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргд, өрх толгойлсон гэр бүлүүдэд олгох ёстой түрээслээд өмчлөх орон сууцны төслөөс нэр бүхий сайт, сэтгүүлчдэд олгосон асуудлаар иргэн Хариад овогт Г.Уянга мэдээлэл хийлээ.


Тэрээр: "Өмнө нь би та бүхэнд Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчид хэрхэн иргэдийн газрыг авсан тухай, хэрхэн их хэмжээний мөнгөөр гэрээлдэг тухай нийтлэлийг мэдээллийн сангаас шүүж танилцуулсан.


Эдгээр сэтгүүлчид ганцхан газраар мөнгө аваад зогсоогүй байна. Хамгийн харамсалтай нь тэдний авсан эдгээр байрууд нь орон сууцанд орох гэж нүдээ ширгэтэл хүлээсэн, итгэж найдан хүсэлт өгсөн мянга мянган өрхийн боломжийг булаасан байна. Итгэмээргүй, увайгүй үйл явдал болсон байна .


Эдгээр орон сууц нь төрийн албан хаагч нарт зориулагдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, амьжиргааны боломж хомс иргэдэд, насаараа зүтгэсэн төрийн албан хаагч нарт, олон хүүхэдтэй өрх толгойлсон гэр бүлд, гэнэтийн аюулаас болж орон гэргүй болсон иргэдэд олгогддог. Олон мянган иргэний хүсэн хүлээсэн түрээслээд өмчлөх орон сууцны төсөл байсан юм.


Эдгээр орон сууц зөв хүмүүстээ очсон эсэхийг шалгах ёстой хүмүүс маань өөрсдөө хувааж авсан байна. Нийслэлийн удирдлагаас олдсон сайтын эздүүдийн мэдээллийг одоо өгье.


1. Өнөрцэцэгийн хамсаатан буюу Эгүүр.мн сайтын эрхлэгч Ж. Мядагбадам: 2023 оны 1 дүгээр сарын 12-ны комиссын шийдвэрээр Б овогтой О-гийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж дахь хотхонд байр олгогдсон.


2. Өнөрцэцэгийн хамсаатан Товч.мн сайтын эрхлэгч Майцэцэг: 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн комиссын шийдвэрээр Б овогтой А-ын нэр дээр Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, 14 дүгээр хороолол дахь орон сууцанд байр олгогдсон.


3. Өнөрцэцэгийн хамсаатан Цахиур.мн сайтын эрхлэгч Ц. Анхзул: 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр Б овогтой З-гийн нэр дээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нямжавын гудамж дахь орон сууцанд байр олгогдсон.


4. Өнөрцэцэгийн хамсаатан Зөв.мн сайтын эрхлэгч Долгорсүрэн: НЗДТГ-ын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 032557 дугаар албан бичгээр Х овогтой Е-ын нэр дээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороон дахь орон сууцанд байр олгогдсон.


5. 2023 оны 1 дүгээр сарын 1-ний шийдвэрээр Жамбаа Мерэн гэх компанийн нэр дээр, С. Будрагчаагийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын амны Нүхтийн зам дагуу байрлах орон сууцанд нийслэлээс байр олгогдсон байна.


Мөн нийслэлийн хэвлэлийн албаны 13 хүн байр авсан байна.


1. Хэвлэл, олон нийттэй харилцах албаны 2 хүнд байр олгосон байна.

2. Мэдээллийн сайт хариуцсан ажилтандаа 1 байр олгосон байна.

3. Сошиал, Facebook, Instagram хариуцсан нэг хүнд байр олгосон байна.

4. Контент, видео монтаж хариуцсан хүнд 1 байр, мөн телевиз, радио хариуцсан хүнд 1 байр олгосон байна.

5. Хэвлэл мэдээлэл хариуцсан 4 хүнд тус бүр нэг өрөө байр олгосон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 13 хүнд хотын даргыг өөрийг нь сурталчилдаг хүмүүст түрээслээд өмчлөх байрыг олгожээ.


Нийслэлийн төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх 2,000 ширхэг байр нийслэлийн өмчид байдаг. Үүнээс зарим мэдээллийг иргэд над руу явуулсныг нягталж үзээд та бүхэнд харуулж байна." гэсэн юм


Н.Отгон