sonin.mn

Олон мянган оюутан багш нар өчигдөр Афин хотын гудамжинд гарч жагсан, боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, амьжиргааны өртөг нэмэгдэж буй үед оюутнуудыг хүртээмжтэй байр сууцаар хангах, нэг анги дахь сурагчдын тоог цөөрүүлэхийг шаардлаа.


Тэд зурагт хуудсууд барьж, бөмбөр нүдэн Грекийн парламентын байрны хажуугаар явж өнгөрчээ. Зарим зурагт хуудсан дээр франц хэлээр шаардлагаа бичсэн байсан нь Францад болж буй оюутан сурагчидтай грек оюутнууд эв санааны нэгдэлтэй байгааг харууллаа.


Энэ үеэр тусгай өмсгөлтэй, бамбай барьсан цагдаа нар жагсагчдыг даган явж, ойролцоох замуудыг хаасан байна. Эмх замбараагүй байдал үүсэхээс болгоомжилсон зарим дэлгүүр кафены эзэд цонхнуудаа хаажээ. Эсэргүүцлийн ажиллагаа Афинаас гадна Салоники, Патры, Лариссу бүс нутгууд болон Крит арал дээр болсон байна. Афин болон хаяа хотуудад болсон жагсаалуудад 10 мянга орчим хүн оролцсон гэж цагдаагийн газар мэдэгдсэн бол зохион байгуулагчдын тооцсоноор, үүнээс хавьгүй олон хүн оролцжээ. Оролцогчдын зарим нь парламентын байрны гадна майханд хонож, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Афинд болсон жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсээгүй бөгөөд 14 цагийн үед таржээ.  




Б.Адъяахүү