МҮБХ-ны Алтан цомын барилдааны шинэ улирлын нээлт ирэх долоо хоногийн бямба гарагт буюу 2026.11.07-ны өдрийн 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Энэ улирлын барилдаанд Үндэсний ШИЛДЭГ компаниуд болон аймгийн дэвжээдээ төлөөлж 7 баг өрсөлдөхөөр боллоо.
Багууд 8 бөхөө шууд сонгож оролцож байгаа бөгөөд нээлтийн барилдаан дараах 6 багийн хооронд зохион байгуулагдана.
- Увс нуур дэвжээ - "Миг даатгал" ХХК-ийн "Эв Монгол" баг
- "АПУ, Скайтел ХХК-ийн "АПУ Скайтел" баг - "М-Си-Эс" группийн "М-Си-Эс Энержи" баг
- "Ажнай корпораци" ХХК-ийн "Ажнай" баг - "Таван Богд" группийн "Ховд дэвжээ" баг
#МҮБХ | #АлтанЦом2026_2027 | #Шилдэг7баг |
Даваа - 10 сарын 26,
2026
Сэтгэгдэл0