Өөрчлөлтийн эрэлтэд яаралтай хариу өгөх механизмын өөрчлөлтийн Бээжингийн форумын салбар үйл ажиллагааны нэг болох Бээжин хот дахь шаардлагад яаралтай хариу өгөх механизмын өөрчлөлтийн практикийг тусгасан "Таны дуу хоолой" баримтат киноны нээлт 12-р сарын 17-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо боллоо. Бээжин хот, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Хятадын Төв Радио Телевизийн холбогдох хариуцлагатай хүмүүс болон олон улсын нэр хүндтэй зарим хотын дарга нар, олон улсын мэргэжилтэн, эрдэмтэд, шаардлагад яаралтай хариу өгөх ажлын бэлтгэл комиссын ажиллагчид, кино урлагийн багууд болон Бээжин хотын иргэдийн төлөөлөл зэрэг 400 гаруй хүн оролцов.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дэд дарга, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн энэ үеэр хэлсэн үгэндээ, "Ши Жиньпин даргын удирдлага дор, Бээжин хот нь 21 сая гаруй хүн амтай маш том хот болохын хувьд, "хүн төвтэй" хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, "Иргэдийн хүсэлтийг ашиглан мега хотын засаглалыг бий болгох" шинэчлэлийн төлөвлөгөөг бүтээлчээр санал болгож байна. “12345” гэсэн үйлчилгээний утсанд иргэдийн амьжиргаа, аз жаргалын индексийг цуглуулдаг “Ухааны төв”-ийг байгуулж, "ард иргэдээ дээдэлдэг" хотыг бий болгосноор, хүмүүст ашиг тус, аз жаргал болон аюулгүй байдлын мэдрэмжийг авчирдаг, энэ бол үнэхээр ард түмэн эзэн мэдэж, биеэр оролцсон бодит амжилтын тод илрэл юм " гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0