sonin.mn

Эдийн засгийн хамтын ажиллагаа хийгээд хөгжлийн байгууллагын (OECD) Хятадын бодлогын судалгааны газрын дарга Маргит Молнар саяхан Синьхуа агентлагийн сурвалжлагчтай хийсэн тусгай ярилцлагадаа, дунд хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулсан орон хэвээр байх болно гэжээ.


Молнар хэлэхдээ, "2024 оны эхний улирал болон эхний хагас жилд Хятадын эдийн засаг 5.3% болон 5%-иар тус тус өсч, эхний 3 улиралд 4.8%-иар өссөн нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын эдийн засгийн цогцууд болон Их 20-ийн эдийн засгийн дундаж түвшнээс илүү хурдтай байна. Сүүлийн 10 жилд Хятадын эдийн засаг дэлхийн өсөлтөд 30 орчим хувиар хувь нэмэр оруулсан бөгөөд дэлхийн эдийн засаг тааруу байхад хувь нэмэр оруулсан хэмжээ нь бүр ч өндөр байсан юм гэжээ.


Хятадын сүүлийн хэдэн сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн цуврал арга хэмжээ нь орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сэргээхэд тусалж, хуучнаар шинийг солих өргөн хэрэглээний барааны тухай бодлогыг цаашид үргэлжлүүлэх нь хэрэглээг тасралтгүй дэмжих болно. Түүнчлэн Хятадын саяхан зарласан макро эдийн засгийн бодлого нь эерэг нөлөө үзүүлж, хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг оновчтой дэмжсэнээр, эдийн засгийн өсөлтийн нөөц боломжийг тэлэхэд тустай гэж тэрээр үзсэн байна.  


Г.Бямба