2-р сарын 17-ны өдөр болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлыг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь даргалан хуралдуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Линь Жянь хэлэхдээ, "Хятад Улс өдгөө 26 оронд бүх талаар визгүй зорчих бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд Франц, Герман зэрэг 38 оронд ганц талын визгүй бодлого, 54 оронд хилээр дамжин өнгөрөхөд визгүй байлгах бодлого, 157 улс орон, бүс нутагтай харилцан визгүй нэвтрүүлэх хэлэлцээр тохиролцсон байна. Өнөө өглөө Хятад Улс визгүй дамжин өнгөрөх бодлогуудаа зөөлрүүлэн сайжруулж, визгүй дамжин өнгөрөх гадаадын иргэдийн Хятадад байх хугацаа 72 цаг, 144 цаг байсныг бүгд 240 цаг буюу 10 хоног болгон сунгаж, 21 боомтыг визгүй дамжин өнгөрөх хүмүүсийг нэвтрүүлэх боомт болгон нэмсэн бөгөөд гадаадын иргэн бүс нутаг алгасан зорчиход нь зөвшөөрөл өгөхөө мэдэгдсэн. Илүү олон гадаадын найз нар Хятад улсад зочлон аялахыг урьж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0