12-р сарын 17-нд И Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 7-р уулзалт болжээ.
Уг уулзалтад ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ын сайд Ван И видео хэлбэрээр оролцож үг хэлэхдээ, "Аюулгүй байдлыг баталгаажуулж, хөгжлийг дэмжин, хамтын ажиллагааг эрэлхийлж, хамтдаа хожихыг хүсэх нь ихэнх орнуудын тулгамдсан хүсэл эрмэлзэл болоод байна. Уг бага хурал энэхүү зорилтыг биелүүлэхэд маш чухал ач холбогдолтой бөгөөд Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, хөгжил, хамтын ажиллагааны шинэ орон зайг өргөжүүлэхэд чиглэж байна. Иймд, нэгдүгээрт, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтын аюулгүй байдалд хүрэх. Хоёрт, “бүс ба зам”-ыг хамтдаа байгуулж, хамтын хөгжилд хүрэх. Гуравдугаарт, олон ургалч соёл иргэншлийг хүндэтгэн, харилцан солилцох, лавлагаа болохыг дэмжих. Дөрөвдүгээрт, олон талт үзлийг хэрэгжүүлж, сайн сайхан гэр орныг хамтдаа байгуулах ёстой" гэжээ.
Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын жижүүр дарга орон хоёр жил гаруйн хугацаанд дахь ажлаа танилцуулж, шинэ ээлжит дарга орон болох Азербайжаны Гадаад харилцааны сайд Жейхун Байрамов дараагийн алхамд анхаарах гол асуудлын талаар товч танилцуулсан байна.
Уг бага хуралд оролцсон гишүүн орнууд, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнууд эв нэгтэй, харилцан итгэлцэж, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын механизмыг улам боловсронгуй болгон, дэлхийн өмнөдийн орнууд дэлхийн чанартай сорилтын эсрэг хамтдаа ажиллах ёстой. Мөн “Бүс ба зам” санаачилга ба дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг уялдаатай холбох асуудлаар ярилцан, бүс нутгийн дэд бүтцээр холбогдох, улс орнууд харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх нь зүйтэй гэж санал нэгтэй үзжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0