Макао БНХАУ-д буцаж нэгдсэнээс хойших 25 жилийн хугацаанд БНХАУ болон Макао хоорондын худалдааны цар хүрээ нэмэгдсээр байгаа гэнэ.
Хятадын гаалийн ерөнхий газрын сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 25 жилийн өмнө Макао БНХАУ-д эргэн нэгдсэнээс хойш эх газрын Макаод хийсэн импорт экспортын нийт хэмжээ 471 тэрбум 430 сая юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 7.4%-д хүрсэн байна. Жилийн худалдааны хэмжээ 1999 онд 4 тэрбум 870 сая юань байсан бол 2023 онд 27 тэрбум 100 сая юань болж, 4.5 дахин нэмэгджээ.
2020 оны 8-р сард Хонконг-Жүхай-Макаогийн гүүрний Жухай-Макаогийн ачаа тээврийн суваг нээгдсэнээс хойш гүүрний боомтоор дамжин Макао руу хийсэн импорт экспортын хэмжээ 63 тэрбум 580 сая юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 36.1%-д хүрчээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0