Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, оношилгоо, алба журмын даатгал, татвараа төлөөгүй зэрэг зөрчлийг арилгахын тулд Тээврийн цагдаагийн албанаас төлөвлөгөөт хяналт, шалгалт зохион байгуулжээ.
Уг шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны хооронд зохион байгуулсан бөгөөд 1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй тээврийн хэрэгсэл 451-г илрүүлсэн байна.
Шалгалтын ажлыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-н захирал Х.Пүрэвжаргал, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу хийсэн бөгөөд холбогдох журмын дагуу хариуцлага тооцсон байна.
Ташрамд дуулгахад Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн бөгөөд утааны дийлэнх хувийг гэр хорооллын яндангаас гарч буй эзэлдэг бол 20 гаруй хувийг автомашинаас гарах утаа эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэтэл энэ мэт нүүрсэн яндангүй машинууд хөдөлгөөнд оролцож байгаа агаарын бохирдлыг маш ихээр нэмэгдүүлэх бас нэг эх үүсвэр болж байна.
Сэтгэгдэл10
ЗҮГЭЭР ТОРГООД БАЙ !!! ХЭДХЭН ТОРГУУЛААД Л НОМОНДОО ОРДОГ ЮМ
Ийм тээврийн хэрэгслийг УБ хотод хөдөлгөөнд оруулахыг хориглох. Одоо шалгаад шууд илэрсэн тохиолдолд журамлах нь зөв. Тээврийн цагдаа л ажлаа хийх хэрэгтэй байна. Яагаад гэвэл бүрэн бус тээврийн хэрэгсэл юм. Хөдөлгөөнд хориглодог хуулийн заалтаар журалах хуульд нийцэнэ.
МАШИН ЗАСВАРЫН ГАЗАР МОТОРОО СОЛИУЛАХ ГЭЭД ӨГЧИХЛӨӨР НҮҮРСЭН ЯНДАНГЫН ШААЧИХНА МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ БҮТЭХГҮЙ ЮМ ДАА
өндөр торго
өндөр торго
Одоо энэ нүүрсэн яндангаа зарчихаад хүмүүсийг хорт утаагаараа хордуулж байгаа тээврийн хэрэгсэлүүдийг журмын хашаанд хийх хэрэгтэй. Зориулалтын яндангаа тавиад эрүүл ахуйн шаардлагаа хангаад хөдөлгөөндөө орох хэрэгтэй.
Зөв шүү. Иргэн ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй.
Nuursen yndan awan gesen zariin daguu shalgalt huuj hariutslag tootsoh hileer gargahiig horigloh heregtei nuursen yndang hulgailah ywdal ih bolson shuu. Baihguitei ni bish baihgui bolgodog humuustei ni bas temtseechee.
Техник хяналтын үзлэг хийдэг малнуудадаа бас арга хэмжээ ав
Хаана ингэж шалгаад бн. Нэг ч шалгаж байгаа цагдаатай таарсангүй. Шалгасан нэртэй хийсэн юмгүй худ мэдээ