sonin.mn

ржигдар Европын Холбооны зөвлөл шинэ хориг арга хэмжээ авч буйгаа зарлаж, үүнийгээ "Украины эсрэг явуулж буй Оросын дайны хүчин чармайлтыг бууруулахад нөлөөлнө” хэмээн тайлбарласан байна. Үүнд Европын Холбооны зөвлөлөөс анх удаа Хятадын компаниудад чиглэсэн аялан зорчихын хориг болон хөрөнгийг нь царцаах шийдвэр багтжээ.


Үүнтэй холбогдуулан, өчигдөр буюу 12-р сарын 7-ны өдөр болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэлэхдээ, "Бодит үндэслэлгүйгээр Хятад улсыг буруутгаж, хариуцлага тохохоо зогсоохыг Европын Холбооны талд зөвлөж байна. Олон улсын хууль тогтоомжийн үндэслэлгүй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй ганц талын хориг арга хэмжээг Хятад улс ямагт эсэргүүцсээр ирсэн. Европын Холбоо Хятадын аж ахуйн нэгжүүдэд үндэслэлгүй хориг арга хэмжээ авч буйд маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна. Хятад улс шаардлагатай арга хэмжээг авч, Хятад улсын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно" гэжээ.


Г.Бямба