СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ зарласнаар бүрэн эрхээсээ түдгэлзсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль үймээн самуунтай холбоотой хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудад холбогдох хэрэгт мэдүүлэг өгөх ёстой байсан боловч Авлигатай тэмцэх газраас дуудахад ирээгүй тухай “Yonhap” агентлаг мэдээлэв.
Юн Сог Ёль орон нутгийн цагаар 10:00 цагт Гвачон дахь засгийн газрын цогцолборт ирэх ёстой байжээ. Мөрдөн шалгах хамтарсан хэсэг зарлан дуудах хуудсыг төлөөлөгчдөөрөө дамжуулан ерөнхийлөгчийн тамгын газар болон түүний оршин суугаа хаягаар өгөхийг оролдсон ба эцэст нь шуудангаар илгээжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах газрын дарга О Дун Вун мягмар гарагт хэлэхдээ, ерөнхийлөгчийн тамгын газар зарлан дуудах хуудсыг санаатайгаар хүлээж аваагүй, иймээс хууль сахиулах байгууллагууд хуулийн дагуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна. Тус газар тухайн тохиолдолд ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл хүсэх боломжтой эсэхийг мөн хэлэлцжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах газраас гадна прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Прокурорын газраас 12 дугаар сарын 15-нд Ерөнхийлөгчийг байцаалтад дуудсан боловч ирээгүй байна. 12 дугаар сарын 21-нд ирж байцаалт өгөх хуудсыг тус газар хоёр дахь удаагаа өгчээ.
12 дугаар сарын 11-ний өдөр Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх газрын дээд албан тушаалтнуудыг шалгах газар, Цагдаагийн газар, Батлан хамгаалах яам онц байдал зарласантай холбоотой хэргийг шалгахад хүчин чармайлтаа нэгтгэхээр тохиролцож, мөрдөн шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Өмнөд Солонгосын хуулиар бослоготой холбоотой, мөн эх орноосоо урвасан хэрэгт төрийн тэргүүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг зөвшөөрдөг байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Хэний « геополитик» явж байгаа бол? Манайхан Солонгос,Солонгос гээд л дол цохиод л бдг. Жинхэнэ эзэн энэ Омнод Солонгос гэж УЛСЫГ Анх 50 аад онуудад байгуулаж Цэрэгээр хамгаалж Монгоор угжиж Урлаг соелын know-how image буран зурагаар Хийж огсон бас супер нэг Гурон улс байна. Байна! Та нар хэлээ хазаж нялх амраг гэж барих биегуй боолжиж ухмээр хэтэрхий будаж гоесон Усан тэнэг хуухэд-хуухнуудээ дуриан яриж- Болохоороо-Тэгвэл- гэнэ гэнэ алдав ч гэж Урд нь Яг ш тээ,харагдаач гэх балайрдаг байсан хэвээрээ л хэрэлдэн Буруутан ирэн тугжрэн тугжрэн утаан дунд манаран бачууран явна уу
Хэний « геополитик» явж байгаа бол? Манайхан Солонгос,Солонгос гээд л дол цохиод л бдг. Жинхэнэ эзэн энэ Омнод Солонгос гэж УЛСЫГ Анх 50 аад онуудад байгуулаж Цэрэгээр хамгаалж Монгоор угжиж Урлаг соелын know-how image бурэн зурагаар Хийж огсон бас супер нэг Гурэн улс байна. Байна! Та нар хэлээ хазаж нялх амраг гэж барих биегуй боолжиж ухмээр хэтэрхий будаж гоесон Усан тэнэг хуухэд-хуухнуудээ дуриан яриж- Болохоороо-Тэгвэл- гэнэ гэнэ алдав ч гэж Урд нь Яг ш тээ,харагдаач гэх балайрдаг байсан хэвээрээ л хэрэлдэн Буруутан ирэн тугжрэн тугжрэн утаан дунд манаран бачууран явна уу
Өөрийн бодолтой xоншоортой эр шиг байгаам