sonin.mn

Хятадын Эрчим хүчний үндэсний газар Хятад улс эрчим хүчний шинэ хэлбэрийн тогтолцоог 2025 онд хурдтай байгуулах болно гэжээ. 


Тодруулбал 2015 онд Хятад Улс маш боловсронгуй болсон тэнгисийн эргийн цөмийн эрчим хүчний цуврал төслийг эхлүүлнэ. Цөмийн эрчим хүчний төслийн бүтээн байгуулалтыг тогтвортой ахиулан, 2025 оны эцэс гэхэд ашиглалтад орсон цөмийн цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал 65 сая киловатт орчимд хүргэж, аюулгүй, тогтвортой ажиллагааг хангана. Үүнээс гадна, цахилгаан эрчим хүчний шинэ хэлбэрийн системийн бүтээн байгуулалтыг хийх гэнэ.


Хятадын Эрчим хүчний үндэсний газрын дарга Ван Хунжи хэлэхдээ, "Эрчим хүчний системийн зохицуулалтын хүчин чадлыг улам боловсронгуй болгож, цахилгаан сүлжээг өндөр чанартай хөгжүүлж, шинэ үеийн нүүрсний эрчим хүчийг шинэчлэх зэрэг тусгай арга хэмжээг хэрэгжүүлэн, виртуал цахилгаан станцуудын хөгжлийг хурдасгаж, тээврийн хэрэгслийн сүлжээний харилцан үйлчлэлийн томоохон туршилтын цэгийг ашиглалтад оруулна" гэжээ.



Г.Бямба