12-р сарын 16-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус улсын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь: "Хятад, Америкийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны мөн чанар нь харилцан ашигтай хамт хожих явдал юм. "Хятад, ,Америкийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны хэлэлцээр” нь хоёр орон дипломат харилцаа тогтоосны дараа гарын үсэг зурсан засгийн газар хоорондын эхний бүлэг хэлэлцээрийн нэг бөгөөд хоёр орны уг салбарын солилцоо хамтын ажиллагаанд хүчтэй тулгуур болсон.
Уг хэлэлцээрийг сунган гарын үсэг зурсан нь Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтын үед тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх томоохон арга бодлого бөгөөд хоёр ард түмний ашиг сонирхолд нийцэн, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтийг даган биелүүлсэн явдал юм. Америк нь Хятад улстай хоёр талаасаа ойртон, хэлэлцээрийн заалтуудыг бодитой хэрэгжүүлж, хоёр орны шинжлэх ухаан технологийн салбарын хамтын ажиллагааны үр бүтээмжийн ашиг шимийг хоёр орон, дэлхий нийтэд жинхэнэ хүртээл болгохыг хүсэж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Хэзээч тийм байхгүй. Шинжлэх ухаан, технологид хэн хамгийн түрүүлж бүтээсэн ганцаараа ашгаа хүртдэг юм. Монголын төрд шургалсан хужаа нар худал мэдээлэл бүү тавь. Энэ дэлхийд төрүүлж хийсэн нь ялагч юм. Ашгийг хэзээч хоёрдогч нөхөрт өгч болохгүй. Шинжлэх ухааны нээлт гэдэг ганцхан хүн нээдэг онцлогтой.