БЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /Reuters/. Канцлер Олаф Шольцын тэргүүлсэн Засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэсэн шийдвэрийг Германы парламент болох Бундестаг гаргасан тул тус улсад ирэх онд ээлжит бус сонгууль явуулах нь тодорхой болжээ.
Даваа гарагт нийт 733 хууль тогтоогчийн 394 нь О.Шольцын Засгийн газрын эсрэг санал өгчээ. Түүний тэргүүлсэн гурван намын эвсэл 11 дүгээр сард эдийн засгийн асуудлаар зөрчилдөж, улмаар задран унасны дараа Засгийн газар хэдэн сарын турш ганхсаар байв.
О.Шольц ээлжит бус сонгууль явуулахын тулд санал хураалт явуулахыг уриалжээ. Тэрбээр одоо Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайераас уг төлөвлөгөөг дэмжихийг албан ёсоор хүсэх ажээ. Сонгуулийг ирэх оны хоёрдугаар сарын 23-нд явуулах төлөвтэй байна. Харин сөрөг хүчнийхэн шинэ засгийн газар байгуулахыг эрмэлзэж байна.
Германы олон нийтийн ZDF телевизийн явуулсан санал асуулгын дүнг үзэхэд, Христийн Ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо намуудаас бүрдсэн сөрөг хүчний эвсэл 33 хувийн саналаар тэргүүлж байгаа бол О.Шольцын зүүний төвч үзэл баримтлалтай Социал-Демократ нам 15 хувийн саналаар удаалж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
ккк, Францын дараа Герман гэдэг нь тодорхой байсан л даа, ккк
Гях,,,,гяхх,,гяхх,,,,шольц унахаар,,,танай бөгспутин украиныг эзлээд авчих уу,,,тээ,,,,трамп чиний бөгспутиныг яана гэлээ,,,,
ёвропийн ард түмэн орсын талд л байна даа
I have a Dream ! 1. Орос-Украины хоер НЭГ славян ундэстэн! Оросууд чинь Киевская Русь буюу одоогийн Украйны нийслэл хотоос Улс гурэн хаан ван Тор засаг,хэл,соел,Христосын шашин уусэж хогжсон! 2. одоогийн Дайн нь ердоо Газпром ,Роснефть хий газ,нефть ,дизель тулш ээ Европд нийлуулэж асар их троюродный авч Амар жаргаж суух монго « зов чадахгуйгаас «болж байгаа Тур зуурын узэгдэл! Дайн хэзээ нэгэнт цаст дусан. Орос украйнууд 1000 жил хамт нэг Хогжилийн хонжилийн ходолморийн ,хамтын замаар явна. Чи бид онин бууз монголойд ази энд дэмий дэрвэгнэж хэрэггуй!
2. Европчууд хэзээ ч хэнтий талд орохгуй!!! Тэд « Оорсдийнхоо» талд 1000 жил байгаа! 16 зуунаас Галт зэвсэг хэрэглэж Дэлхийд ноерхлоо тогтоосон! Орос Европд ойртох гэж бид бас европчууд гэх бодлогоор 9 шид узуулж бг. Энэ дайн тэр Улс торийн бодлогын ур дун. Оор юу ч биш!
Мороодчихсон бн шдээ 103. Кк