sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 2 жил 10 дахь сар руугаа (1006 өдөр шөнө) дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ-ийн мэдээлэл, Европын дипломат албаны тэргүүн Ж.Боррель, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Польшийн Ерөнхий сайд Д.Туск, АНУ-ын сенатч Майк Раундс зэрэг улс төрчдийн ярилцлага мэдэгдлээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

 

Европт газар нутгийн хамгийн том аннекс сүүлийн 75 жилд тохиогоогүй, түүнийг Орос л хүчээр хийхийг зорьж байна. Аннекс гэдэг нь бусдын нутаг дэвсгэрийг хүчээр хавсарган нэгтгэх. Украин зөвхөн ийм аннексын эсрэг эх орноо хамгаалах дайн хийж байна.


Гэтэл Дональд Трамп нь Укрнацистуудыг дэмжихгүй, иймд Европын даган баясагчид амаа үдүүлээд нуувчиндаа орно, Бандерчууд 5 хоног ч тэсч чадахгүй, хувь тавилан Орост ялалт авчирна гэсэн гэнэн тэнэг бодолтой хүн дэлхийд олон байна. Украиныг ялагдуулж, Оросыг ялуулахад европчууд бэлэн байна уу гэдэгт хариулт хайя. Украины тухай шийдвэр Украины оролцоогүйгээр гаргах ёсгүй. Европчуудын оролцоогүйгээр Европын шийдвэр ч гарах ёсгүй. Манай иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хүчирхэг Украин, хүчирхэг Европ, хүчирхэг Альянс байх ёстой. Украинд шаардлагатай зайлшгүй бүх дэмжлэгээ үзүүлэхийг бид НАТО-д, холбоотнууддаа уриалсаар байх болно. Энэ бол хэлэлцээнд суулгах цорын ганц зам мөн–Эмманюэль Макрон.


Украин дахь энх тайвны төлөө нягт хамтран ажиллахыг Европ Трампад уриалсаар байна. Европын Холбооны Дипломатын тэргүүн Жозеп Боррель үүрэгт ажлаа өгөхийн өмнөхөн Украинд айлчлаад ийм агуулгатай ярилцлага өгчээ.

 

  1. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трампын сонгуульд ялалт байгуулсан нь дэлхий дахин өөрчлөгдөх тухай, үнэний тухай ойлголт руу, улс төрийн шинэ хандлага руу шилжиж байгааг дэлхийд илтгэн харуулав.
  2. Европ нь аюулгүй байдлынхаа төлөө илүү хариуцлагатай байж, нөлөөгөө хадгалахын тулд хүчээ нэгтгэх ёстой.
  3. 2024 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан Европын Холбооны 10 жилийн аюулгүй байдлын тухай гэрээний хүрээнд Украинд дэмжлэг үзүүлсээр байх болно. Энэ тусламж бол буяны үйлс биш, харин Европын Холбооны аюулгүй байдалд оруулж байгаа чухал хувь нэмэр юм.
  4. Унгар улс Украинд зэвсэг нийлүүлэх талаар заримдаа маргаантай, мөн Оростой хэлэлцээ хийхийг уриалдаг. Гэхдээ Орост хориг арга хэмжээ авах, Украинд санхүүгийн ерөнхий тусламж үзүүлэх тухай Европын Холбооны өмнөх бүх шийдвэрийг Унгар дэмжсэн. Энэ дэмжлэгийн хэмжээ 122 тэрбум Еврод хүрсэн.
  5. Украинд цэргийн тусламж үзүүлэх талаар Европын Холбоо илүү шуурхай арга хэмжээ авч болох байсан. Шинэ үе шат болгон урт хугацааны хэлэлцээ, гишүүн орнуудын хоорондын санал зөрөлдөөнийг даван туулах зэргээс ихээхэн шалтгаалдаг. Гэхдээ л төмөр малгайнаас эхлэсэн дэмжлэг F-16 онгоцтой болтол үргэлжиллээ.
  6. Жилд нэг сая их бууны сум нийлүүлэх тухай Европыг Холбооны зорилт бараг биелсэн. Одоогийн байдлаар 980 мянга гаруй сум нийлүүлээд байна.
  7. Европын Холбооноос тавьж буй шалгуур шаардлагуудыг чанартай биелүүлснээр Киев нь бусад нэр дэвшигч улсуудыг давж гарсныг Европын Комисс дүгнэлээ. Украины хийж буй шинэчлэл реформ нь Европын Холбооны стандартад нийцэж байгаа бөгөөд тус улс Европын Холбооны нэг хэсэг болох чин хүсэлтэй байгааг нь тэдгээр реформ илтгэн харуулж байна.
  8. Европын Холбоо бол цэргийн холбоо биш ч гэсэн тусламж дэмжлэг үзүүлэх механизмтай хэвээр байна. Тодруулбал Европын Холбооны гэрээгээр аль нэгнийх нь эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд гишүүн орнууд эв санааны нэгдэлтэй байх үүрэг хүлээсэн байдаг. Украиныг тус холбооны гишүүн болбол Европын Холбоо илүү идэвхтэй дэмжихэд бэлэн байна гэжээ.

 

Бид геополитикийн болон Атлантын далай дамнасан нөхцөл байдал, Украины нөхцөл байдлын талаар ижил төстэй үзэл бодолтой улс орнуудтай хамтын ажиллагаагаа маш эрчимтэй зохицуулах болно. Мөргөлдөөнийг даамжруулахыг хэн ч хүсэхгүй. Үүний зэрэгцээ Украиныг сулруулж, бүр бууж өгөхийг хэн ч хүсэхгүй. Энэ нь Польш болон бидний ашиг сонирхолд ноцтой аюул учруулах болно–Д.Туск

 

The Telegraph бичжээ: Сэр Кейр Стармер, Эммануэль Макрон нар Украинд үзүүлэх АНУ-ын дэмжлэгийг багасгах гэсэн Дональд Трампын хүчин чармайлтыг зогсоохоор цуцалтгүй оролдоно. Оросын гүн рүү “Storm Shadow” пуужин Украин харваж болох зөвшөөрөл өгчихсөн. Трампыг хичнээн шахсан ч энэ шийдвэрээсээ няцахгүй гэжээ.

 

Фронтын байдал. Цоо шинэ тив алгасагч баллистик “Орешник” пуужин Украины Днепр хот руу харваснаа ОХУ-д ид бах болгон сурталчилж байгаа бол оросын сөрөг хүчний хоёр зүтгэлтэн Игорь Яковенко, Виталии Портников нар энэ пуужинг шинэ бүтээл биш, шинээр ямар ч пуужин бүтээгээгүй, туршаагүй, зүгээр л зүсийг нь хувиргаж гадрыг нь будсан “Пионер” гэх хуучин пуужин гэж нотлон ярив. Оросын блогер Максим Вихруци “Ямар ч орешник Оросын нуралтыг аварч чадахгүй” гэв. Фронтод энэ хэдэн өдөр ана мана тулалдаж байна. Орос ялалт хангаагүй, гэвч давшсаар. Украин ялагдаагүй, гэвч амжилттай хориглон няцаасаар. Харин ч Орост маш их хохирол учруулан, эх орноо хамгаалан байлдсаар байна. Украины пуужингийн довтолгоонд оросын нэг генерал, 18 офицерээс гадна хойд солонгосын 500 орчим цэрэг офицер алагджээ гэсэн мэдээ орос генералын зурагтай явж байна. Хойд солонгосын хурандаа генерал бункерт бөмбөгдүүлж хүнд шархаджээ.