sonin.mn

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой 2024 оны 11-р сарын 26-нд болох гэж байна. Уг ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд УИХ-ын Тамгын Газар ихээхэн ач холбогдол өгч, багагүй хэмжээний үнийн дүнтэй санхүүжилт зарцуулж буй аж. Харамсалтай нь Үндсэн хууль, бүгд найрамдах засаглалын ач холбогдлыг таниулах, сурталчилах гэхээсээ илүү битүү шөл идье гэсэн сурталчилгаа хийн, сурагчдын гэрийн даалгаварт гэртээ битүү шөл хийж идэхийг даалгах зэргээр товчхондоо бол "аргаа барсан юм" хийж байх юм. Уг ажлыг УИХ-ын Тамгын Газрын дэд дарга Э.Лхагва хариуцан ажиллаж буй гэх бөгөөд


мөн битүү шөл идэцгээе гэсэн телевизийн сурталчилгаанд хүртэл төсвийн мөнгийг үрсэн байна.


Уг сурталчилгааны зардлыг УИХ-ын Тамгын Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам, Соёл Урлагийн Газрын аль нэгний төсвөөс буюу татвар төлөгч иргэдийн мөнгөнөөс гаргасан байх ажээ.



С.Сарнай