sonin.mn

Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны тэргүүлэгчдийн хурал 2023 оны 11-р сарын 16-нд болж ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон билээ.


Хэдийгээр сар гаруй өмнө энэ шийдвэр гарсан ч Б.Нямжав тус үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн аваагүй байсан. Тэгвэл шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацааны дараа буюу өнөөдөр 2023 оны 12-р сарын 21-нд холбооны тамга тэмдэгээ албан ёсоор хүлээн авчээ. Б.Нямжав өмнө нь ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Түүний хувьд Төв аймгийн Баян сумын харьяат бөгөөд Ардын хувьсгалын 99, 100, 101 жилийн түрүү "Богд хээр" азарганы эзэн, "Дүнжингарав" бөхийн дэвжээний тэргүүн, мөн хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн "Төв азарганууд" багийн эзэн юм.