Олон улсад амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа олон тамирчин бий. Түүний нэг нь усан спортын тамирчин ОУХМ Б.Энххүслэн билээ. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа онцоллоо.
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоов
Усан спортын тамирчин Б.Энххүслэнгийн хамгийн сүүлд гаргасан амжилт нь “Ханжоу-2022” Азийн наадмын финал юм. Үүнээс гадна тэрбээр Монгол Улсын усан спортын араар даллах сэлэлтийн төрлөөс бусад бүх төрөлд нь дээд амжилтыг шинэчлэн тогтоосон энэ цагийн шилдэг тамирчин билээ. Б.Энххүслэн энэ жил ДАШТ-ний 15 дугаар байрт шалгарсан. Түүний уралддаг үндсэн зам нь 200 метр. Б.Энххүслэн амжилтуудынхаа тухай “Өнгөрсөн онд Австрали улсад болсон ДАШТ хамгийн дурсамжтай байсан. Тус тэмцээний үеэр хувийн дээд амжилтаа ахиуллаа. Мөн чамлахааргүй том амжилт үзүүлсэн шүү. Үүнээс гадна энэ удаагийн Азийн наадмын финалд шалгарсан минь илүү хичээх урам боллоо” гэж хэвлэлд ярьсан байна. Тэрбээр өмнөх жилүүдэд жилд 3-4 тэмцээнд оролцдог байжээ. Харин өнгөрсөн жилээс аль болох олон тэмцээнд орж, техникээ сайжруулахыг зорьж байгаа гэнэ. Энэ тухайгаа “Тэмцээнд оролцохдоо биеийн цуцалтыг өөртөө дасгаж, алдаагаа засаж байна. Уралдаан бүхнээс нэг зүйл сурч, чадвараа сайжруулдаг” гэж туршлагаасаа хуваалцжээ.
Тайландад бэлтгэлээ базааж байна
Б.Энххүслэн 10 настайгаасаа усан спортоор хичээллэж эхэлжээ. Тэрбээр энэхүү спортын тухай “Эрүүл мэндэд хамгийн тустай спортуудын нэг нь усанд сэлэлт. Цагаар хичээллэдэг онцлогтой. Мөн өөрийгөө дайчилж, зорилготой болоход тусалдаг. Сүүлийн жилүүдэд хүмүүс гар утасны хамааралтай болж байна. Үүнээс болж буруу дадал сууж, нуруу өвдөх нь элбэг болсон. Харин усанд сэлэт энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. Хүн сэлж сурснаар өөрийгөө болон гэр бүлээ олон эрсдэлээс хамгаална” гэв. Тэрбээр одоогоор дэлхийн усан спортын холбооноос хөгжингүй орны тамирчдад олгодог тэтгэлгээр Тайландад бэлтгэл хийж буй. Олимп хүртэл тус улсад бэлтгэлээ хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Б.Энххүслэнгийн бэлтгэлийн үйл явцыг сонирхвол долоо хоногт 10 удаа усанд сэлж, 4-5 удаа хуурай бэлтгэлээ базаадаг ажээ. Мөн бэлтгэл хийх бүртээ өөрийгөө 100 хувь дайчлахыг чухалчилдаг байна. Түүнийг ирэх хоёрдугаар сард ДАШТ хүлээж байгаа. Дараа нь “Парис-2024” олимп бий. Б.Энххүслэн амжилтаа шинэчлэн тогтоох зорилготойгоор бэлтгэлдээ шамдсаар.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл5
амжилт хүсий,сайхан мэдээ байна
Энэ тамирчин охиныг бэлдэж гаргасан Нордод овогтой Баярсайхан багшид талархах хэрэгтэй,усанд сэлэлтийнхэн Москвагийн Баяраа гэдэг дэ
Энэ тамирчин охиныг бэлдэж гаргасан Нордод овогтой Баярсайхан багшид талархах хэрэгтэй,усанд сэлэлтийнхэн Москвагийн Баяраа гэдэг дэ
Энэ тамирчин охиныг бэлдэж гаргасан Нордод овогтой Баярсайхан багшид талархах хэрэгтэй,усанд сэлэлтийнхэн Москвагийн Баяраа гэдэг дэ
Minii bodloor Enhhuslen egch mash mundag. Amjilt gargahiin toloo ooriigoo daichilj hicheej mongol ulsiinhaa neriig gargahiin tuld ih hicheej bgaa.Amjilt✨