Хятадын Худалдааны яам 5 дугаар сарын 20-нд найдваргүй компани, аж ахуйн нэгжийн жагсаалтын ажлынн хэсгийн зүгээс "Женерал атомик" нисэхийн системийн компани тэргүүтэй Америкийн гурван компанийг найдваргүй компани,аж ахуйн нэгжийн жагсаалтад оруулах арга хэмжээ авснаа зарлажээ.
Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядун энэ тухай хэлэхдээ, "Хятадын тал маш нухацтайгаар найдваргүй компаниудын жасаалтын асуудлыг шийдвэрлэж ирсэн нь Хятад улсын үндэсний аюулгүй байдлыг хохироосон гадаадын маш цөөн тооны компаниудад л чиглэснээр харагддаг. Итгэл үнэмшилтэй, хууль сахисан гадаадын компани санаа зовох шаардлага огт байхгүй. Хятадын Засгийн газар дэлхийн улс орнуудын компани Хятадад ирж хөрөнгө оруулж бизнес эрхлэхийг дэмжсээр байна. Түүнчлэн хууль тогтоол журамлан сахисан гадаадын хөрөнгө оруулалттай компани Хятадад бизнес эрхлэхэд тогтвортой, шударга, урьдчлан төсөөлж болох бизнесийн орчинг бий болгохын тулд хичээж байна" гэв.
н.Уртнасан
Сэтгэгдэл0