Ардчилсан намын улстөрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ О.Цогтгэрэл: "Ардчилсан намын улстөрийн зөвлөл хуралдаж, УИХ дахь АН-ын бүлэгт мэдээлэл өглөө. МАН-ын дотоод зодоон төрийн зовлон, түмний зүдгүүр болсон өдрүүд үргэлжилж байна. Нийгэмд үүсээд буй асуудлууд Ардчилсан намаас болж болохгүй бүтэхгүй байгаа мэтээр ойлгуулах хүсэл сонирхол асар их байна.
АН-ын улстөрийн зөвлөл хуралдаж байх үеэр Ерөнхий сайдын зүгээс АН-аас тавьж байгаа зарим сайд нарыг огцруулах болон бусад шаардлагуудыг хүлээж авна гэдэг байр суурь илэрхийллээ гэж ойлгосон.
Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. АН иргэдийн орлого, цалин тэтгэврийг нэмэх байр суурийг байнга илэрхийлж ирсэн. Үрэлгэн төсвийг хасах зарчмын байр сууриудаа АН-ын гишүүд илэрхийлж, төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоод явна. Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайхан сайд дээр бидний тавьсан шаардлагыг биелүүлсэн.
Ардчилсан нам төр тогтвортой байх дээр хэзээ ч эсрэг байр суурь илэрхийлж байгаагүй. Төр тогтвортой байна гэдэг нь эрх барих дээд байгууллага буюу парламент тогтвортой байх юм.
Харин Засгийн газар огцрох гэдэг бол аль ч улс оронд байдаг зүйл. УИХ өөрөө тарах гэдэг нь тийм хүсүүштэй зүйл бишээ. Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаа сууж, цалин тэтгэвэр нэмэх асуудал дээр байр сууриа илэрхийлээд явна." гэлээ.
М.Чой
Баасан - 10 сарын 02,
2026
Сэтгэгдэл1
Уих тарсан хь дээрээ Засгийн газраа ажлыг нь хийлгэхгүй байна Болохгүй юм зөндөө байгаа Гуч гаруй жилийн алдаа завхралыг аль ч нам байсан түргэн засаж чадахгүй