![sonin.mn](/storage/news_images/1716449868IMG_4994.jpeg)
Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо, нөлөө, бүсийн тулгамдсан асуудлын талаар санал солилцон, шийдлийн талаар зөвлөлддөг.
Энэ жил АНУ болон Азийн хэд хэдэн оронд сонгуулийн жил тохиож, дэлхийн хүн амын талаас илүү хувь буюу 4 тэрбум хүн улс төрийн сонголтоо хийж буй хариуцлагатай үе тохиож байна. Мөн сүүлийн 2 жилийн хугацааны Украин, ОХУ-ын дайн болон Ойрхи Дорнодын улс орнуудын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байна. Тиймээс Ази, Номхон далайн бүсийн орнуудын удирдагчдын төлөөлөл улс орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэхэд хэрхэн манлайлан оролцох талаар хэлэлцэн, санал солилцсон юм.
Энэ жил Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин, Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайдын орлогч Ле Мин Хай, Камбожийн Хаант Улсын шадар сайд Сун Чантол, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Субраманиам Жайшанкар болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын улс төр, эдийн засаг, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар форумын үеэр Монгол, Японы хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаааны асуудлаарх салбар хуралдаанд оролцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо.
Сэтгэгдэл7
амжиж баахан худлаа зугаалаад л
Занданшатарын гахай царайг харахаар аргагүй манж хятад угсааны хүн гэдэг нь шууд мэдэгдэх юм..Зурагт руу салаавч гаргалаа гэж баривчилдаг улс Монголоос өөр хаана ч байхгүй.
Чи өөрөө насанд хүрсэн хүн бол юугаа ч гаргаж болно. Насанд хүрээгүй нялх хүүхдүүдийг ашиглан заваан улс төр хийхийг таслан хориглох ёстой юм.
Монгол улсын батлан хамгаалах чадвар сул дорой байхад японд очиж ийм, тийм илүү үг ярих хэрэггүй. Японд ашиглуулах ямар нэгэн сул үг хэлж мэдэх учраас цаашид монгол улс дайны тухай нэг үг дуугарах хэрэггүй. Магад япон ахиад бидний эсрэг аюултай ажиллагаа явуулахгүй гэх баталгаа байхгүй.
"Дэлхийд ардчилал гэж юм хаана ч байхгүй" АНУ н ерөнхийлөгч Д.Трамп. "Ардчилал бол манай улсын бренд нэр" АНУ н конгрессийн доод танхимын дарга Нэнси Пелоси. Энэ үгнүүдээс юу ойлгож болж байна. Ардчиллын төлөө гэж дуугарч байгаа бол АНУ н төлөө гэсэн л утга илэрхийлж байна. АНУ н жүүдүүдийн төлөө хөлөө хугалчих гээд гүйх хэрэггүй. Эхлээд өөр өөрийнхөө улс орны төлөө хичээх учиртай.
төр хувийн хэвшил талаар санал солилцоод байхдаа яахав дээ. аль дээр манайд мэдэгдлээ хийчихсэн шүү дээ.
ихэнхдээ гадаад харилцааны сайдын түвшинд хийгддэг энэ уулзалтанд хурлын дарга нь очсон нь хир зохимжтой байсан бол доо,