БРЮССЕЛЬ, 2024 оны тавдугаар сарын 22 /VOA/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудад битүүмжлэгдээд байгаа Оросын Төв банкны активаас олсон ашгийг Украины батлан хамгаалах хүчинд дэмжлэг үзүүлэхэд ашиглах төлөвлөгөөг тус холбоо албан ёсоор баталсан тухай Бельгийн Засгийн газар мягмар гарагт мэдэгджээ.
ЕХ-ны орнуудын Элчин сайд нар уг асуудлаар тавдугаар сард тохиролцоонд хүрсний дараа баримт бичгийг ЕХ-ны сайд нар батлах ёстой байв.
Төлөвлөгөөний дагуу орлогын 90 хувийг ЕХ-ноос Украинд үзүүлэх цэргийн тусламжийн санд төвлөрүүлж, үлдсэн 10 хувийг өөр хэлбэрээр дэмжлэг үзүүлэхэд зарцуулах юм. Ингэснээр Украинд тусламж үзүүлэх зорилгоор 3 тэрбум орчим евро буюу 3.3 тэрбум ам.долларыг жил бүр авах боломжийг олгоно гэж ЕХ найдаж байна.
"Оросын түрэмгийллийн эсрэг цэргийн хүчээр өөрийгөө хамгаалах, түүнчлэн тус улсыг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Оросын царцаасан хөрөнгөөс олсон ашгийг ашиглахыг зөвшөөрч байгаагаа ЕХ-ны Зөвлөл баталлаа" гэж Бельгийн засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
2027 он гэхэд Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөөс 15-20 тэрбум еврогийн (16.30-21.70 тэрбум ам.доллар) ашиг олох төлөвтэй байна. ЕХ-ны дипломатчдын хэлснээр, Украин улс эхний тусламжийг долоодугаар сард хүлээн авах ёстой. 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа Оросын 300 орчим тэрбум ам.долларын санхүүгийн активыг “Долоогийн бүлэг”-ийн (G7) орнуудад царцаажээ. Үүнээс хойш ЕХ болон G7-гийн орнууд уг хөрөнгийг Украинд тусламж үзүүлэхэд ашиглах боломж, арга замуудыг хэлэлцсээр байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл16
Зөвөө,,,зөв,,,,,
За ингээд барууны алиалагчдын хувийн өмч халдашгүй дархан гэдэг либериал үлгэр төгслөө. Хувийн өмчинд ингэж халддаг гэдгийг мэдэж авсан Хятад, Энэтхэг, Бразил, Арабын улсууд болон бусад улсууд бүгд Европд хадгалагдаж байгаа хөрөнгөө татан авах болно. Европ төвтэй Либериализмийн үлгэр дампуурах эхлэлээ тавьчихлаа.
Барууны ертөнцийн олон зуун жилийн уламжлалд цэг тавьж байна даа. Европ Англо-саксоны орнуудын 700 жил мөрдсөн зарчим нь хувийн өмчийн халдашгүй дархан байдал, өдгөө Англи улсын газрын бараг 90 хувь нь маш цөөхөн бүлгийн гарт байсаар байгаа нь нөгөө л уламжлалаа хамгаалаад байгаа юм. Энд ямар ч шудрага ёсны тухай яриа байхгүй, өдгөө шудраг ёс өөрөөр яригдах боломжтой ч олон зуун жил дагаж ирсэн уламжлалыг эвдэх нь тун ч ярвигтай асуудал. Хуучин Соц байсан орнууд бол хувийн өмчийн талаар тийм хатуу ойлголт байдаггүй, тийм учраас Польшоос авхуулаад шудрага бол шудрага хураа гэж ярьдаг юм билээ. Гэтэл бас яг ч хураасангүй ээ...олсон ашгийг нь зарцуулъя гэж бна 300 тэрбумын ашиг жилд 3 тэрбум байх нь. Чичирч бна даа. Оросууд дайн хийх гэж байж яагаад авсангүй вэ гэж гайхаад байсан барууны орос дахь хөрөнгө бас л тэр дайны юм билээ. 2 тал бие биенийхээ хөрөнгийг харилцан суутгалтай биш тэгээд дундуур нь аргыг нь олждээ.
Нэг сонирхолтой судалгаа нь барууны орнуудын хүмүүс Путинг тэгж их үзэн яддаггүй нь харагдсан. Шууд АНУ-ын ерөнхийлөгч Америкийн төлөө Путин шиг хөдлөх байсан уу? гэж асуугаад шаг мад гэж хариулж байх жишээний. ө.х. Путиныг тэр өөрийнхөө эх орны эрх ашгийг хамгаалж бна. хэн ч тэгэх ёстой гэсэн байр суурь л 80 хувь давамгайлж байгаа юм билээ. Гэхдээ төр, засгийн бодлого нь дуу нэгтэй Оросын эсрэг байгаа. Түүнийгээ бас л эрх ашиг 1-т гэж хэлж байгаа. Тухайн орнуудын эрх ашиг Оросын эсрэг байхыг шаардаж байгаа гэсэн үг. Бид энд харин тэдний эрх ашгийг хамгаалаад суудаг хир вэ? Бидэнд өөрийн эрх ашиг бна уу? Монголын төр засаг, монгол улсын эрх ашгийг хамгаалж байх шиг байна. Гэтэл ард иргэдийн тодорхой хэсэг нь монголын биш хэн нэгний эрх ашгийг хамгаалаад үхэх гээд байгаа нь тэдний хувийн үзэл бодол сонголт уу? эсвэл хэн нэгний турхилт, мөнгөөр угжуулж хийж байгаа юм биш биз гэсэн хар төрүүлнэ.
сайхан шаажийнээ,,,оркууд,,,
Орос зэвсэг өгнө, зарна. Оросыг дэмжихгүй юм бол шударга ёс алга боллоо. Монголын өмчийг нэг өдөр өөр оронд өгнө гэсэнтэй нэгэн ижил утга агуулж байна. Монголоос оросод зэвсэг нийлүүлэх арга зам байгаа.
Түрэмгий фашистуудыг дэлхий даяараа үзэн ядаж байна
Тийм, НАТО Германы фашист хас тэмдэгтэй танкнууд Украйнд дахин орж ирсэнийг дэлхий даяараа үзэн ядаж байна. Оросууд дахин өндийхийг оролдож байгаа НАТО-гийн нео-фашизм нео-нацизмын эсрэг тэмцэж дэлхийг хамгаалж байна!
балай шахуу юм
оросын мөнгө оросын эсрэг зэвсэг үү.
Оросод зэвсэг өгнө, зарна. Оросыг дэмжихгүй юм бол шударга ёс алга боллоо. Монголын өмчийг нэг өдөр өөр оронд өгнө гэсэнтэй нэгэн ижил утга агуулж байна. Монголоос оросод зэвсэг нийлүүлэх арга зам байгаа.
НААД 27 ТЭРБУМ ДОЛЛАРАА БҮГДИЙГ НЬ УКРАЙНД ӨГӨӨЧ ЭЭ.
Оросод зэвсэг өгнө, зарна. Оросыг дэмжихгүй юм бол шударга ёс алга боллоо. Монголын өмчийг нэг өдөр өөр оронд өгнө гэсэнтэй нэгэн ижил утга агуулж байна. Монголоос оросод зэвсэг нийлүүлэх арга зам байгаа.
Deerem hiij ba ardchilal gedeg hudal zuil bank d baigaa tanii hurungiig bulaaj ba gesen ug
Оросод зэвсэг өгнө, зарна. Оросыг дэмжихгүй юм бол шударга ёс алга боллоо. Монголын өмчийг нэг өдөр өөр оронд өгнө гэсэнтэй нэгэн ижил утга агуулж байна. Монголоос оросод зэвсэг нийлүүлэх арга зам байгаа.
Манайд ардчлалыг төлвшүүлж чадахгүй бгаа!