sonin.mn

“Нью-Йорк Таймс” сонин цахим хуудсандаа: "Хятадаас цахилгаан машин импортлоход хориг тавьж Америк болохгүй" гэсэн агуулгатай өгүүлэл нийтэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден саяхан Хятадын импортын бараанд өндөр татвар ногдуулахаа мэдэгдсэн. Ган, хөнгөн цагаанд 25 хувь, хагас дамжуулагч, нарны зайн хураагуурт 50 хувь, цахилгаан автомашинд 100 хувийн татвар ногдуулахаар болсон.


Америкийн компаниудыг өрсөлдөөнөөс хамгаалахын тулд тариф тогтоосон нь Америкийн компаниуд шинэ технологид хөрөнгө оруулах сонирхол багассантай холбоотой.


Хятадын компаниуд үргэлж өсч дэвшиж, ахиц дэвшил гаргасаар байна. Ингэснээр олон улсад автомашинаа сайн борлуулж байгаа юм. Энэ нь Америкийн компаниуд гадаад зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлоход саад болсон гэж үзэцгээж байгаа бололтой." гэж уг өгүүлэлд бичсэн байна.


Г.Бямба