sonin.mn

Хятадын Худалдааны яам 5-р сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийжээ.


Энэ үеэрээ: Барууны орнуудын ярьж буй "Хэт үйлдвэрлэл" гэгч нь эрүүл саруул ухаанд харш бөгөөд огт үндэслэлгүй зүйл юм. Үйлдвэрлэлийн хүчин чадлын асуудлын хувьд, бид хууль тогтоомж болон бодит байдлыг хүндэтгэж, бодитой, цогц, алсын хараатай байх ёстой. Зах зээлийн эдийн засгийн зарчимд тулгуурлан үзвэл, эрэлт нийлүүлэлт нь зах зээлийн эдийн засгийн дотоод харилцааны үндсэн хоёр тал юм.


Эдийн засгийн даяаршлын бодит нөхцөлд, эрэлт нийлүүлэлтийн асуудлыг зөвхөн нэг улс орон биш харин бүх дэлхийн хэмжээнд авч үзэх ёстой.


Өнөөгийн дэлхийн эдийн засаг аль хэдийнэ харилцан уусалцаж, хуваагдашгүй нэгдэл болсон байна, үйлдвэрлэл болон хэрэглээ аль аль нь дэлхий нийтийн шинжтэй, тиймээс эрэлт, нийлүүлэлтийг дэлхийн өнцгөөс харж зохицуулах шаардлагатай. Аливаа улс орны үйлдвэрлэлийн хүчин чадал дотоодын хэрэгцээгээ давсан учраас “илүүдэл” гэсэн шошготой байж болохгүй. Ер нь дэлхийн сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжлийн эхний шатандаа байгаа бөгөөд илүү хурдацтай өсөх шатандаа байсаар, холбогдох үйлдвэрлэлийн хүчин чадал илүүдээгүй мөртөө харьцангуй хангалтгүй хэвээр байна" гэсэн байна. 


Г.Бямба