sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 5-р сарын 14-ний өдөр Хятадаас импортолж буй цахилгаан автомашин болон бусад бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэдгээ мэдэгдсэн билээ.


Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Энэ алхам нь дотоодын улс төрийн зорилготой, Америкийн холбогдох салбарын хөгжилд тус болохгүй, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Америкийн хүчин чармайлтад тус болохгүй, зах зээлийг гажуудуулж буй энэ үйлдэл нь Америкийн хэрэглэгчдэд хохирол учруулна гэж Америкийн шинжээчид үзэж байна."


Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, тарифын арга хэмжээнд цахилгаан машин, лити батарей, нарны хавтан, чухал ашигт малтмал, хагас дамжуулагч, ган, хөнгөн цагаан, боомтын кран, хувийн хамгаалалтын хэрэгсэл зэрэг 18 тэрбум ам долларын өртөг бүхий Хятадын бүтээгдэхүүн хамрагдаж байна.


“301-р нэмэлт татварын заалт”-ын дагуу Америк руу экспортолж буй Хятадын бараа бүтээгдэхүүнд өмнө нь ногдуулсан татвараа хэвээр үлдээнэ гэж тус улсын Худалдааны төлөөлөгчийн газар мэдэгдэв.


Америкийн Йелийн их сургуулийн ахлах судлаач Стивен Роуч хэлэхдээ, ₮Америкийн Засгийн Газраас Хятадын эсрэг эхлүүлсэн 301-р мөрдөн байцаалтын холбогдох зүйлд нотлох баримт дутмаг байна. Хятадын эсрэг шинээр зарласан тарифын бодлого нь "Америкийн ажилчдад бараг ашиггүй". Тарифын бодлого ашиглаж, Хятадын аж үйлдвэрийн хөгжлийг хязгаарлах гэсэн Америкийн оролдлого бөгөөд Америкийн аж үйлдвэрийг сэргээх алс хэтийн зорилгод хүрч чадахгүй, харин Америкийн стратеги "бүтэлгүйтэх тавилантай" гэдгийг харуулж байна" гэж дүгнэсэн байна.


Г.Бямба