2024 оны 5-р сарын 15-нд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Пакистаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Исхак Дар-тай хамт Хятад, Пакистаны Гадаад хэргийн сайд нарын стратегийн тав дахь яриа хэлцэлийг зохион байгуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэр "Сүүлийн үед АНУ-аас удаа дараа Хятадад ганц талын хориг арга хэмжээ хэрэгжүүлж, өндөр татвар ноогдуулсан байдаг, Хятад улс энэ талаар ямар тайлбар өгөх вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Ван И: "Америк хэсэг хугацааны турш Хятадад ганц талын хориг арга хэмжээ авч, 301-р татварыг урвуулан ашиглаж, Хятадын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан технологийн хэвийн үйл ажиллагааг бараг л улайран дарж байсныг хүн бүхэн харж байна. Энэ бол өнөөгийн дэлхий дээрх хамгийн түгээмэл дээрэлхэх хэлбэр юм. АНУ-ын зарим хүмүүс ганц туйлт ноёрхлоо хадгалахын тулд оюун ухаанаа алдах хэмжээнд хүрснийг харуулж байна. АНУ ямар ч арга барилаар Хятадыг дарах гэсэн увайгүй оролдлого нь АНУ-ын хүч чадлыг нотлох биш, харин АНУ өөртөө итгэх итгэлээ алдаж, хяналтаа алдсаныг харуулж байна. Ингэх нь АНУ-д оршиж байгаа асуудлыг шийдэж чадахгүй, харин олон улсын нийлүүлэлтийн системийн хэвийн үйл ажиллагааг цаашид хохироох болно. Ингэх нь мөн Хятад улсын хөгжил, сэргэн мандлыг зогсоож чадахгүй, харин Хятадын 1 тэрбум 400 сая хүн амд илүү их хичээн зүтгэх урам зориг өгөх болно" гэж хариулжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл8
Хятад орос хоёр яагаад эх орондоо ардчилалыг байгуулахгүй байгаа нь шалтгаан нь ардчиллын ард еврей гаралтай банк санхүүгийн эзэд байдаг юм.
Эмээ уу,,,
Эмээ уу,,,
америкийг хар цагаан аристан гэхгүй иексик халтар гэхгүй боолчилдог бизээ
Монгол орон зөв замдаа орж хэгжиж эхэллээ Америк,Европ,Япон,Солонгосын хөгжлийн зам бол монгол улсын баримжаалах анд нөхөдийн боловсон сайн зам бололтой
америк ёвроп оросыг хятадыг устгаж ганц монгол анд нөхдөө хөгжүүлэх хагжлийн зам юм бол яагаад гучин жил монгол савсганаж дагаад блинкины роп поп хөгжим дуу дуулаад англи хэл сураад хар тамхи татаад гомосексуаль хийгээд хүйсээ солид трансжендер болоод орой бүр америкууд шиг караоке ресторандаад дураараа дургиж дунд чөмгөөрөө цохиж тоглоод машинтай архидаж хүн алаад хулгай дээрэм ковбой байнга хийгээд хөгжөөгүй юм бэ банк хүртэл дээрэмдэж сурсан шүү дээ
Ингэхэд АНУ хэнд 34 их наяд долларын өртэй юм болоо.
ихэнх хэсэг нь япон,хятад 2т