Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллалаа.
Тус газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 10,600 гаруй эрүүгийн хэргийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хоёр их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 2021, 2022 онд гадаадын орнуудаас 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг улсын орлого болгосон байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөтөлийн “Цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьчлал, олны дунд “Дубайн гэрээ”, ”Нүүрсний”, “Ногоон автобусны” гэгдсэн, их наядаар тоологдох хохиролтой хэргүүдийг хууль сахиулах бусад байгууллагатай хамтран шийдвэрлэснийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцууллаа.
Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалган 1.6 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулж, тус банкны 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иений өр цаг хугацаандаа төлөгдөх нөхцөл бүрдүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэв.
Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, гадаад улс руу оргон зайлсан этгээд болон гадаад улс руу хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан авчрах, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгааг сайшаалаа. Цаашид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, өөрсдөө бусдад худалдагдахын эсрэг байхыг онцгойлон захилаа.
Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд тохирох ял шийтгэлийг оногдуулж байх нь шударга ёсны зарчим гэж үздэгээ хэлэв.
Хуулиа чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дээдлэн, шударгаар ажиллаж буй комиссаруудыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Олон улсын шинжээчдийн баг Авлигатай тэмцэх газрын ажил, ялангуяа хөрөнгө буцаах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа бусад улс оронд туршлага болохуйц жишиг болж байгааг үнэлсэн байна. Авлигатай тэмцэх газар цаашид шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгох, хууль засагладаг зарчмыг хэвшүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц үйл ажиллагаатай байгууллага болох зорилт тавьжээ.
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл12
шаардаач ялыг нь өгүүлээч одоо сонгуульд авилгачин хулгайчид нэр дэвшээл явж байна
шаардаач ялыг нь өгүүлээч одоо сонгуульд авилгачин хулгайчид нэр дэвшээл явж байна
Ерөнхийлөгч маань нэг дуугарах цаг болсон байлгүй дээ
МАН -ын бүдүүн данжаадууд болох Хүй Сю Жанг ,Данх нар авлига авч Н.НОМТОЙБАЯРЫН 32 ХАР ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ шүүхэд нөлөөлж ӨРШӨӨЖЭЭ.ҮҮНД ХҮЧИНГИЙН ХАМ ХЭРЭГТЭН ДАНХ голчлон нөлөөлсөн БАЙНА.
Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхдөө энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ногоон автобусны хэрэг өнгөрсөн намар ил болсон. Хотын дарга асан Д.Сумъяабазар надад уурлаж, гомдоод байгаагийн шалтгаан нь автобусны асуудлыг ил болгочихлоо гээд өнөөдрийг хүртэл дургүйцэлтэй хандсаар байна. Д.Сумъяабазарын яриаг сонсоод нар баруунаас мандах нь дээ гэж бодогдсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөж, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирч өгсөн болгох гэж байна. Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм шүү гэж хэлмээр байна” гэв.
Хулгайч Хуйсүг миний Тэрэлж дэх эдлэн газрыг шалгуулахаар Номтойбаяр АТГ-д өгсөн байна уу үгүй юу гэж шалгаж яваа юм байна.
Хадгаламж банкны 14 тэрбум юу болсноос л, өөрөөсөө л эхэлбэл хэлж буй үг нь үнэмшилтэй бус уу
Авилгачид окопондоо сум толгой дээгүүр…
Е.ЕС МАН Элбэгдоржийг авчираад хориод шалгавал энэ сонгуульд ялна
Е.ЕС МАН Элбэгдоржийг авчираад хориод шалгавал энэ сонгуульд ялна
Е.ЕС МАН Элбэгдоржийг авчираад хориод шалгавал энэ сонгуульд ялна
Е.ЕС МАН Хүүрсүгийн Тэрэлж дэх Бугат Ресорт эдлэн газрыг хаанахын хэний мөнгөөр барив гэдгийг шалгавал МАН сонгуульд ялна.