5-р сарын 14-нд АНУ Хятадад ногдуулах 301-р нэмэлт татварыг дөрвөн жилийн турш хянан хэлэлцсэн дүнг гарган, Хятадад ногдуулсан анхны 301-р гаалийн татварыг үндэслэн Хятадаас импортолж буй цахилгаан автомашин, литийн зай, нарны зай, ашигт малтмал, хагас дамжуулагч, ган, хөнгөн цагаан, боомтын кран, гоо сайхны бүтээгдэхүүнд зэрэг нэмэлт татвар ногдуулсанд Хятад улс хатуу байр сууриа илэрхийлж, эрс буруушаасан байна.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: " Америкийн дотоодын улс төрийн үүднээс авч үзвэл, АНУ 301-р тарифыг хянах үйл явцыг урвуулан ашиглаж, Хятадын зарим бүтээгдэхүүнд ногдуулах 301-ийн татварыг нэмж, эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлж, арга хэрэгсэл болгон хувиргасан нь улс төрийн нийтлэг арга башир юм. ДХБ-ын 301-р нэмэлт татвар нь ДХБ-ын дүрмийг зөрчсөн гэж аль хэдийн шийдвэрлэсэн. Нөхцөл байдлыг засч залруулахын оронд АНУ өөрийн замаар явахыг шаардаж, алдсан дээрээ бүр алдаж байна" гэжээ.
Г.Бямба
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл2
Золбин баабарын магтан дуулдаг байсан глобалчлал ингээд нүд аньдаг байжээ. Анхнаасаа шал худлаа, неоколоничлолын бодлогоо хавхалчилсан лозунг байсан шүү дээ. Зэс нь цухуйлаа даа. Өөрсдийгөө том гэж өргөмжилсөн 7дээрэмчний неоколоничлолын бодлого сөнөх болтугай.
HUJAAGIIN HULHI BARAAND BUR 100% TATVAR TAVIH HTEI . HARIN CH BAGA BNA