ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, БНСУ-ын Гадаад харилцааны сайд Чо Тэ Юл нар өчигдөр буюу 5-р сарын13-ны өдөр Бээжин хотод хэлэлцээ хийв.
Ван И энэ үеэр хэлэхдээ, "БНХАУ, БНСУ хөрш тул байнга хэлхээ холбоотой байх ёстой. Сүүлийн үед Хятад, Өмнөд Солонгосын харилцаа хүндрэл, сорилттой тулгарч байна. Энэ нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд нийцэхгүй, Хятадын талын хүсэж байгаа зүйл биш. Хятад, Өмнөд Солонгос дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилт, сайн хөрш, найрамдалт хандлага, харилцан ашигтай хамтын ажиллагааны зорилтыг тууштай баримталж, хөндлөнгийн оролцоог арилгаж, ижил чиглэлд хамтарч, харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Харин Чо Тэ Юл хэлэхдээ, "Өмнөд Солонгосын Засгийн газар Хятадтай тогтоосон харилцааг дээд хэмжээнд чухалчилдаг. Харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, нийтлэг ойлголтоо өргөжүүлж, хамтын ажиллагаандаа анхаарч, хоёр орны хамтын ажиллагааны шинэ ирээдүйг хамт нээхэд бэлэн байна" гэжээ.
Г.Бямба
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл0