sonin.mn

Тавдугаар сарын 9-ний үдээс хойш Будапешт дэх Ерөнхий сайдын ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай хэлэлцээ хийжээ. Хоёр орны удирдагчид шинэ эринд Хятад, Унгарын харилцааг бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэнэ гэдгээ зарлалаа.

Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Энэ онд Хятад, Унгар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд шинэ чухал боломжуудыг нээж байна. Хоёр орон харилцан итгэлцсэн, хамтдаа ялалт байгуулах сайн найз, сайн түнш байх ёстой. 

 Унгар Улс Хятадад урт хугацааны найрсаг бодлого баримталж, Тайвань, Хонгконг болон хүний эрхийн асуудлаар Хятадыг тууштай дэмжиж ирснийг Хятад улс өндрөөр үнэлж байна.


Унгар улс өөрийн орны нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнахыг Хятад улс тууштай дэмжинэ.Хятад маягийн шинэчлэл нь Унгар зэрэг дэлхийн улс орнуудад илүү их боломжийг авчрах нь дамжиггүй.


Унгар улс Хятад маягийн шинэчлэлийн замд хамтрагч болоход таатай байна. Унгартай хамтдаа чармайж, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог эрчимжүүлж, Хятад Унгарын Засгийн газар хоорондын "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааны хороо зэрэг механизмын үүргийг гүйцэд хэрэгжүүлж, дэд бүтэц, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг шинээр гарч ирж буй салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, Унгар-Сербийн төмөр замын барилгын ажлыг товлосон хугацаанд нь дуусгахад Хятад улс бэлэн байна.  

Унгар улс энэ оны сүүлийн хагаст Европын холбооны дарга орны үүрэг гүйцэтгэж, Хятад, Европын холбооны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна." гэв.


Виктор Орбан Ши Жиньпин даргыг Унгарт төрийн айлчлал хийснийг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлээд, таны 15 жилийн өмнө Унгарт хийсэн айлчлал одоо ч надад тодхон санагдаж байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Унгар-Хятадын харилцаа асар их ахиц дэвшил гаргасанд би маш их баяртай байна. Унгар, Хятадын харилцааны амжилт нь том жижиг улс орнууд бие биенээ хүндэтгэж, харилцан ашигтай хамтран ажиллаж байгааг нотлон харууллаа. Таны айлчлал Унгар, Хятадын гүн зузаан найрамдал, асар их нөөц бололцоог дахин харуулсан юм. Энэ нь манай улс, хоёр орны харилцаанд түүхэн чухал ач холбогдол өглөө. Бид Унгар, Хятадын харилцааг шинэ эриний бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд ахиулхаа зарлаж, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Унгар, Хятадын харилцааны хэтийн төлөвт итгэлтэй байна." гэлээ.


Хоёр орны удирдагчид Украины хямралын асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.


Г.Бямба