Уран сайхандах өвчин дон, уран сайхны хийрхэл, хий үзэгдэл, уран сайхнаар өвчлөх, жигүүрлэх, шашинжах, өөр юу гэе дээ, хэлэх үг олдохгүй! Гэхдээ Монголд ялчихаад байна, яалт ч үгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй! Логик үзэгдэл–ХЭЛБЭР ба АГУУЛГА гэж нэг юмны хоёр тал байлаа гэхэд ХЭЛБЭР нь нэвт ялсаар ирсэн ба ялсаар ч байна. АГУУЛГА нь дандаа хоцорно, ялагдана, бараа сураг ч үгүй.
ХЭЛБЭР гэдэг нь манай нийгэмд ил байж байгаа, цэцэглэн байгаа нийгмийн салбарууд, үзэгдлүүд. Тодорхой хэлье. Түүхэнд байгаагүйгээр урлаг уран сайхан, уран зураг, уран баримал (хөшөө), чимэглэл, уран барилга, уран зохиол, шүлэг яруу найраг, магтаал ерөөл, нийтийн ба зохиолын дуу (хязгааргүй), дуучин, үндэсний чамин дээл хувцас, бэлэг дурсгал, монгол гэр урлал, хөөрөгний урлал–“уран”, “уран” гэснүүд, тэдгээрийг дагалдах үзэгдэл (шувтан үзэгдэл) хол тасархай хөгжлөө. Ном хэвлэлийн чанар чансаа, тоо хэмжээ, номын худалдаа, ном бичигч ч тоогоо алдлаа. Би 3.5-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай гээд байгаа хэрэг.
Цааш нь нэмье. Монгол хүний уран сайхны сэтгэлгээ, уран сайхны дон, уран сайхны тархинд нь тохирсон Төрийн одон медаль, шагнал урамшил, ялангуяа үй түмээрээ ярайх гавьяатууд, Төрийн бүх шатны байгууллагын элдэв цол өргөмжлөл, хүндэт тэмдэг, ойн медаль, мэргэжлийн цол тэмдэг, өргөмжлөл, Төрийн бус элдэв байгууллага, улс төрийн нам-хөдөлгөөн, нийслэл дэх нутгийн зөвлөлийн бүх төрлийн шагнал өргөмжлөл дуусахаа мэдэхгүй үргэлжлэх ба залгуулаад шагналаа угаах тэмдэглэх гэж бөөн хөл хөөрцөг. Цол тэмдэг, өргөмжлөл хэвлэж цутгадаг жижиг цех урлангууд бараг 24 цагаар ажиллана. Захиалгандаа дарагдана. Би нөгөө 3.5-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай хөгжсөн гээд байгаа юм шүү. Цааш нь ухаад үзье, харьцуулъя.
Баахан хүн сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага гэж ёстой явж өгсөн харагддаг юм. Нийгмийн шинжлэх ухаан нь тэр чигтээ уран сайхны сэтгэлгээ, монгол хүний сайхан сэтгэл дээр суурилан хөгжинө.
Чингис судлалаар ёстой явж өгсөн. Цаашаа ч явна. Эрдмийн зэргүүд тасралтгүй төрнө, эрдэмтэд ярайна. Профессорууд, ШУ-ны гавьяатууд тоогоо алдсан. Араас нь “гавьяат”, “ардын” цолны донд бүх их сургууль, ШУА-ийн бараг бүх эрдэмтэд тархиа зовоон шанална. Их дээд сургууль нь нэг үе “200” хүрээд дэлхийг дэлгийлгэж явсан чинь агуулга гэхээсээ хэлбэр хөгжсөн хэрэг шүү дээ. Сайхан сэтгэлгээрээ багш, захирал, оюутан бүгд хэлбэрдээд уран сайхандаад явж байсныг дотор нь байсан би маш сайн мэднэ.
ШУ-ны гавьяатууд, дэд ба жинхэнэ докторууд, профессоруудыг 3.5 сая хүн амдаа хуваагаад үзээрэй. Дэлхийн ямар ч их гүрэн, гүрэн, дундаж улсаас хол давна.
Үйл ажиллагаанууд ярайж байна. Бөөн уран сайхан ба уран сайхны хийрхэл донгийн хэтрүүлсэн марзан, инээдтэй, хэнээтэй (дэлхийд яаж өхөөрдөн доромжилдог бол биднийг?) үзэгдэл тасрахгүй. Тэгш тоотой бүх ой, ялангуяа хөдөө орон нутагт аймаг, сумдын ойнууд шил дарна. “Сумынхаа 100 жилийн ойд зориулж боловсон жорлон байгуулах аян” ч гэж байх шиг. Арай хэтэрнээ. Аймаг, сумдын ойн баяр наадам, найр цэнгүүн тэр чигтээ уран сайхны үзүүлбэрээр дүүрнэ. Үр дүн гэж нэг юм байх ёстой. Баахан хүн сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага л өр болж үлдэнэ. Сумын соёлын төвийн хүндэт самбар баяждаг байх, ганц нэг хөшөө босно. Нийтийн ба зохиолын дуундаа уярч хайлсан сум тэр чигтээ ядуу боргил амьдралдаа түүртээд үлдэнэ. Тэр байдал мөнх оршино. Нийгмийн бүх амьдрал нийтийн дуу шигээ агуулгатай. Төрөх мэндлэх, үсний найр, цэцэрлэг сургуульд орох, төгсөх, хуримлах, тэтгэвэрт суух, тэнгэрт дэвших бүх үйл нь уран сайхныг дагуулна. Хөдөөлүүлэх ёсных нь уран сайхан хэтэрчихээд баахан лам тэжээсэн мухар сүсгийн ёслол болохоо дөхсөн. Шашин нь гүн ухаан, бясалгал гэхээсээ уран сайхны хэлбэр нь давчихсан, үл мэдэх тангад номын бүх нийтийн уншлага маягтай. Элдэв тахилга нь шашны зан үйл ч юм шиг, эсвэл уран сайхны үзүүлбэр.
Монголд элдэв баярууд огт салахгүй. Байгууллагын ой, төгсөлтийн ой, уулзсаны баяр, хөдөлмөрийн алдар, хонхны баяр, баяр баяр баяр... нөгөө 3.5-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай хөгжсөн ийм үзэгдлийг нэрлэж баршгүй их. Нийслэлээр дүүрэн, алхам тутам тааралдах баар, ресторан, караокэ, угаалга цагаалгын газрууд энэ тэр чинь үйлчилгээний нэртэй уран сайхны мөрөөдөл дээр тоглодог зальтнуудын арга хэрэгсэл шүү дээ. Тийшээ асар их мөнгө урсгаж өр тавьж байгаагаа уран сайхнаараа тайлбарлаж сэтгээд санаа амарчихна.
Улс төр-олигархи нь уран сайхнаар явахыг яана гээч. Улс төрийн нам байгуулаад сонгуульд орж байгаа нь агуулгагүй (мөрийн хөтөлбөр, ухаанаа уралдуулах), хэлбэртээ автчихсан. Сонгогчид зөвхөн уран сайхны өнцөг ба ядуурлын нүдээр харж горьдоно.
Уран сайхны сэтгэлгээтэй ард түмэн горьдож ханахгүй, байнгын гомдол, гэхдээ сонгууль болгоноор горьдоно. Олигархи гээд байж байгаа нөхдийн баян тансаг амьдрал нь нэлдээ уран сайхны сэтгэлгээ-фантаз дээр босч хөгжинө. Үнэтэй чамин машинтайгаа нийслэлийн зам дээр олон цаг түгжрээд байж байгаа нь уран сайхандсаных нь төлөөс юм даа. Морины уяч маш олноороо төрдөг, нутгийн бөх тойрч мафиддаг, хөөрөг, дээл хувцасны төлөө өрсөлддөг, нутгийн зөвлөлдөө очиж түүнийгээ гайхуулдаг нь хүний муу чанар биш, уран сайхных нь сэтгэл ханамж юм. Уран сайхны сэдэлтэй, мөрөөдөлтэй, дээр нь мухар сүсэгтэй тэр ард түмнийг залж чиглүүлдэг улс төрийн чамин аргачлал байна. Цаадуул нь ядуу дорой, үрэлгэн гаралган, мөнгөгүй. Тийм үл бүтэх амьдралынхаа буруутнаар өөрийгөө хэзээ ч нэрлэхгүй. Лүд барам болгоод заачих уран сайхны мэдрэмжтэй тул ердөө Төрд байгаа хулгайч нар, УИХ-д суугаа хулгайч нар гээд өөрийгөө цайруулчихна! Гэхдээ тугалган жад шиг харимхай, тууштай биш, уран сайхандаад уяраад уучилчихдаг, аргалуулчихдаг учраас дахиад л горьдлого, гомдол, гуниг залгаад, тамын тогоо үргэлжилнэ.
Тамын тогоо нь уран сайхны ТАМ. Хэдэн биенээ хэмлээд хов хөөцөлдөөд сууж байх нь гоё! Сошиалд комент гэж нэг уран сайхны талбар гарч ирсэн биш хараал ерөөл туйлшрал нь ёстой сагаж хальж байна. Сошиал, зурагт, сонинууд нь тэр чигтээ уран сайхан, уран сайхны бүтээл, уран сайханжсан улс төр.
Ерөнхийдөө Монгол хүний уран сайхны сайхан сэтгэл, мөрөөдөл нь жилдээ хоёр том ойн баярт бэлтгэх, угтах, тэмдэглэх, тэмдэглэсний дараа хөөрцөглөн нэг жилдээ санан дурсах хэлбэрээр явна. Тэр хоёр нь өвөлдөө Цагаан сар, зундаа Наадам. Тэр хоёр баяраа яаж баярхуу, аархуу, хүнээс дор орохгүй, муу хэлүүлэхгүйгээр тэмдэглэх вэ гэдэгт Монголын нийгэм тэр чигтээ зориулагдсан мэт нүднээ бууна. Хөлтэй нь хөлхөн хөлгүй нь мөлхсөөр дуусах энэ их баяруудаас баахан хүн (3.5 саяуулаа) сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага л үлдэнэ. Өр шир ч явж өгдөг биз.
Уран сайхны сэтгэлийн ханамж аваад санхүү мөнгөний гарлага зарлагатай үлдэв гэж улиглан бичээд байгаа чинь л нөгө АГУУЛГА нь байхгүй байнаа л гэсэн санаа юм. Агуулга байхгүйгээр хэлбэрдээд байна, хэлбэртээ (уран сайхан) живж үхлээ гэдгээ МОНГОЛ ХҮН (олонхи нь) хэзээ ч ойлгохгүй, харин бахархал болгон нийгмээрээ хөөрцөглөн хөнөглөн яваа нь өнөө цагийн гол эмгэнэл юм даа.
АГУУЛГА гэдэгт бүтээн байгуулалт гэсэн ганц том үгээр таглаад өнгөрөмгүй байна. Бүтээн байгуулалт дотроо бас уран сайханддаг тул ялгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь нийслэлд хөл гишгэх газаргүй бол барилгажилт явагдаж байна. Барилгын салбарын гавьяатуудыг нэрлэж барах юм биш. Тоогоо алдсан. Одоо тэд бүгд Хөдөлмөрийн баатар горилон лоббидож явааг нь ч ойлгож байна. Хоёр гурван давхар хуучин барилгыг өөлсөөр муулсаар байгаад буулгана, суурин дээр нь хорь гучин давхар сүндэрлээд босоод ирнэ. Тэнгэр баганадаад байдаг, гэр хороолол, ядуусын улны давхарга хорогддоггүй ээ. Хэлбэр (тэнгэр баганадсан, уран барилгын ур хийц) байна, агуулга (гэр хороолол бахь байдгаараа) алга.
Хөдөөний аж төрөл, мал аж ахуйгаа хөгжүүлж байгаа байдал нь нуль уран сайхны хүсэл мөрөөдөл дээр босно. Мал өсгөнө, бүр жар, далан сая давна. Нүүдэлчний уран сайхны фантаз, бяцхан тархи, шунал нь хослоод мал аж ахуйгаа орчин үежүүлэхгүй байсаар зуданд хиаруулаад байж байгааг нь бид харж байна.
Малд зориулсан дуу шүлэг, ерөөл магтаалдаа автаад малаа хайрласаар байгаад адаг сүүлд нь! Нийслэл ба томхон хотуудаар дүүрэн зах дэлгүүр, чингэлэг, бөөний төв, ломбард. Уран сайхны сэдлээс үүдэлтэй. Уран сайхны фантаз нь ерөөл магтаал, мухар сүсэгтэйгээ холилдоод бяцхан тархинд очиж суухаараа эдийн засгийн ийм нэг үзэгдэл болчихдог. Худалдагч борлуулагч, хувийн тэрэгний жолоочийн мэргэжил чинь нүүдэлчин хүний хэнд ч үл захирагдах эрх чөлөө нь уран сайхны мөрөөдөлтэйгөө (төдийд тэгж баяжна, ингэж мөнгөжинө!) хослоод байж байгаа нь тэр юм. Уран сайхны фантаз дээр нь тоглох залилан луйвар хэзээ ч зогсохгүй, учир нь тэгж залилуулахдаа таарсан уран сайхны горьдлого бүхий бяцхан тархинууд бэлэн зэхээстэй залилагдахаа хүлээгээд мөнхөд байж байна.
Ерөөсөө энэ их уран сайхандалтын дараа сүүдрийн далд эдийн засаг хөгждөг байх, хүмүүсийн гар дээр эргэлдэх их мөнгө, тэр мөнгийг баяр наадам, уран сайхны сэтгэл ханамжинд зарцуулдаг байх. Монгол Улс хөгжлийн эрэмбэ, бодит ДНБ, түүнээс ард түмэндээ хүртдэг бодит орлого гээд яривал дэлхийд сүүл мушгих руугаа дөхнө.
Дундаж гэж сэтгэлээ аргалъя. Зах зээлийн харилцаа-капитализм руу шилжээд 34 жил болчихсон улс гэхэд социализмын үеийн шагналын тогтолцоо, сэтгэхүй дээрээ уран сайхандсан ийм нэг дутуугийн комплекстой 3.5 сая ард түмэн Азийн цээжин дээр байж байна. Нүүрс, зэс гадагш зарахгүй бол угаасаа эдийн засаггүй болчих гээд. Урлаг уран сайхан мянга байгаад нэмэргүй. Ард иргэд нь мөнгөгүй, өр зээлтэй, мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй, хэнд ч худалдагдахад бэлхэн уран сайханч тийм ард түмнээрээ хөгжлийн хурдны XXI зуунд мөнхрөх нь юуны сайхан байх билээ? ЯДУУ хэрнээ баярхуу, найрч наадамч! АГУУЛГА алга! ХЭЛБЭР байна!
Д.Баярхүү
Сэтгэгдэл45
Монгол поопролт гэж динэгүүдэд /ард түмэн, цагаан цаас, хар маасс/ яг таарсан жүжиглэлт байдаг
Баярхүү ёстой загатнасан газар маажих шиг болтол яг голоор нь хэлжээ!!! Масс үнэхээр харанхуй байна! Ядуу байх тусмаа харанхуй байдаг. Зориуд ядуу байлгадаг бололтой? Массыг дарлах (төрд сонгогдох) амархан. Ганцхан горьдлого байна: эдүгээ 15 орчим насны хүүхдүүд маань 35-40 нас хүрэх үед нийгэм, төр маань цагийн аясаар эрх биш эрүүлжих болов уу гэсэн найдлага?!!
Монголчууд анх удаа сүүлийн 2000 жилийн түүхэнд дэлхийн бүх оронтой хүссэн худалдаагаа хийж байна. Үүний төлөө чөлөөт худалдааны төлөө Чингэсхаан дэлхийг байлдан дагуулж хүртэл байсан. Монгол орон үнэхээр хурдан хөгжиж байна. Бараг бүх салбарт урагшилж байна. Балын үе шиг сурталчлахгүй л болохоос.
Бөхчүүдийг дагаад уяачид гар шагай харвагчид нум сум харвагчид нар өөрсдийн том малгай бүч тавьчихаад явж бөйгаа нь эгдүүтэй харагддаг юм ! Эднүүсийг яая да байз ! Бусад спорт найр цэнгэлийнхэн бас малгай хийж өмсвөл ямар вэ ! Одоо бөхийн өргөөнд сум болгон бөх болгон өөрсдийгөө тэмдэглэдэг шинэ зуршилтай боллоо ! Хангай Батөлзий Зоригтбаатар Пүрэвдагва мэтийн хэдэн бөхчүүд л цулайж байна да эднүүсээс татвар ч авдаггүй гэсэн ! Магалжав чимээгүй суучхаад өөрөө ч цулайж байгаа байх ! Ингэхэд энэ боож үхэх гээд байгаа синга Баярхүүд Хүүк нэг том шагнал цол өгчиж чаддаггүй юм байх да бичээд л байх юм !!
ХАРИН ТИЙМ ЭЭ. АРАЙ ДЭНДҮҮ.
Ер нь бол үнэнийг л өгүүлээд байна. За тэр бөхчүүд ч яах вэ, өөрийн хүчээр хэдэн цаас олдог байх. Харин алдарт уяачид бол дан хүнээр морио уяулж, өндөр цол хэргэм авдаг гаж үзэгдлийг яалтай билээ. За тэгээд гавьяат гэдэг цол бол, өнгөтэй мөнгөтэй, танилтай талтай, өөр юу ч билээ... явж өгнө шүү дээ...
Yaduu Ub iin muhar haranhui huuchin bohir zavaan zoomtoi oroonoos iim l yum bichne
zoom in zoom out. сэтгэл алгасарч бичээд байна гэнээ. нэг аркт юмуу. бага тойрог хоёр арктай. гаднах 40000-т 1 аркт & 2 аркт.
2ш 1аркт (40, 50), 2аркт (40)
protector өмнөө бясалгадаг гэвэл гэрийн урд бага тойргийн өмнө улаан өргөө. гэлэн чийгээлтэй рүү утаа суунаглана
or салхит, шадивлан, яргайт, хуурай мухар, жигжид, шарга морьт
дамбадаржаа, зуун мод, санзай, хандгайт
хандгайтад гулгагчид ууланд олон 20т, 50т зоосон мөнгө эд зүйлээ их гээсэн нь олддог хэмээн дүнкүү эрдэнийн дүү хэлэв.
Баярхүү ёстой загатнасан газар маажих шиг болтол яг голоор нь хэлжээ!!! Масс үнэхээр харанхуй байна! Ядуу байх тусмаа харанхуй байдаг. Зориуд ядуу байлгадаг бололтой? Массыг дарлах (төрд сонгогдох) амархан. Ганцхан горьдлого байна: эдүгээ 15 орчим насны хүүхдүүд маань 35-40 нас хүрэх үед нийгэм, төр маань цагийн аясаар эрх биш эрүүлжих болов уу гэсэн найдлага?!!
шарга морьт боловсролын дээр хүүхдийн зуслантай. доор холоос харагддаг. abc y хайж яваад хүүхдийн зуслангийн хашаа хүрэв.
чигээ олтол савж байгаз. холбирох
Тэгээд гол зүйл болох агуулгаа олигтойхон хэлсэнгүй дээ. Барилга гээд нэг хальт дурсах шиг боллоо. Тэр барилга дээр нь дөрөөлөөд тайлбарлая гэвэл барилыг барьж байгаа бүх материалуудыг импортоор авч байгаа учраас барилга бүтээн байгуулалт ч өөрөө ч агуулга болж чадахгүй байгаа юм. Яагаад ийм байдалд хүрэв гэвэл өмч хувьчлал нэрээр бүх үйлдвэрүүдээ хувьд шилжүүлж байгаа нэрийн дор устгасанд байгаа юм. Ядаж плитаны, шил толь, шаазангийн үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинат гээд бүх л үйлдвэрүүдийг харааж зүхээд байдаг Увсын Цэдэнбал даргийн удирдлага дор байгуулаад хөгжүүлээд явж байсан юм шүү дээ. Цагаан морин жилий ардчилсан хувьсгал гарч ирээд бүгдийг нь устгасан. Тэгэхээр энэ бичээчийн дэмжээд байдаг ардчилал нь Монголын агуулгыг устгажээ. Энэ тухайгаа бичихчээ аядсан чинь өөрийнхөө гэм буруугийн тухай бичих болчих гээд бичилгүй зэрэмдэглээд орхисон байна.
би цэдэнбалын шийдвэрээр баруун аймаг увс ховд завхан баян өлгийг новосибирскийн генерал логмановын хоёр батальон цэрэгтэй их юм хийсэн улаангомоос хил боршоо хандгайт хүртэл төмөр зам тавих төсөлийг нь хийж чадаагүй баруун аймгуудыг батлан хамгаалах бүх юмыг хийсээн
Цаагуураа энэ дорсгой ховдогдоржоо л өмөөрч элийрсэн байна Дүлзэн дээ
цагаан сарыг гэрээ зарж байгаад баярлаж баясан сайхан сэтгэлтэй хөөргөн ард түмэн
хэлц үг өгүүлбэр юмуу. төрөл арилжих уу. хаврын тахилга, намрын тахилга.
жигжидийн горхиноос “уугаад” шарласан, жигжид шарга морьтын замд дондгоон рашаан шавар намагтай, гутлын өрөөсөнг намагт соруулав.
хэлбэр нь агуулгаа илэрхийлж тодорхойлдог ЭНЭ АРДЧИЛАЛ ХӨГЖИЖ байгаа нь энээ шал инээдтэй айл болгон морин хууртай авдар дээрээ бас юу ч билээ тавьсан байна гэнэ Морин хуураа татаа ч гэхээр мэдэх чадах хүн байхгүй дээр үед айл болгонд гармон байлаа дууг гармонд яг нотыоор нь аяаар нь тоглодог байлаа одоо бүгд нот мэдэхгүй нотоор дуулж чадахгүй тэнэг болсон нот мэддэг хүн хичээл сурлага ажил хөдөлмөр юманд дэс дараатай гярхай байдаг ард түмнийг морин хуураар мунхруулсан Монгол дээл шиляп өмссөн хүнийг гадаадт чоно үзсэн юм шиг хардаг үүнийг монгол хүн би гайхуулж байна монгол хүн онцгой гэж боддог нь үнэхээрийн инээдтэй гадаад хүн нэг хэсэг сониучхан харж байгаад дараа нь үзэн яддаг юм билээ гадаад өөрийгөө монгол улсаа магтан гайхуулдгийг үнэхээр тэвчиж чадахгүй үзэн яддаг
Аливаа ундэстэн мон чанараа бутээлчээр хогжуулж байж хогждог Ундэстэн монн чанараа огцом оорчилж оор ундэстний мон чанар шилжиж чадахгуй Тэгэх ч хэрэггуй Ж Сингапурын хогжлийн нууц хятад ундэстний уйгагуй ходолморч чанар л даа Харин Баярхуу монгол хуний мон чанарыг ойлгож мэддэг тээх тусмаа хундэтгэж хайрладаг хун бишээ Тэр нийтлэлуудээ соелын онолын ууднээс авч узвэл cancel culture зарчмын ууднээс бичдэг
Ундэсний чаминидээл хувцас гэжээ жишээлбэл Унэн 90 оноос хойш энэ салбар унэхээр их хогжсон ЭРЭЭН МЯРААН МАРЗАН ЗАГВАРУУД Ч БИЙ БОЛСОН дэлхийн ямар ч уралдаанд гайхуулах гое загварууд ч бий болж байна Нэг угээр хэлэхэд эрэл хайгуул явж байна Хогжиж байна Гадаадын хумуус ч анзаарсан нэг жишээ Саяхан манайд суугаа Английн элчин сайд нутагтаа шагнал авахдаа монгол дээлээр гангарчээ Жирийн хийцийг европын elegance хослуулсны жишээ болсон Монгол дээл дэлхийн fashon болох цагг ойрхон байна Тэр чинь л ногоо Баярхуугийнихусээдтбайгаа доллар капитализм шуу дээ
Ёстой нэг үнэнийг бичжээ...яана даа цаашаа,улам л төгөлдөрших ,солонгорох бх даа
солонгрох
чи дут даа мэдэхгүй сэдэв ч алга юу яриснаа ч мартдаг болж. эхлээд үхсэн ламын баяраа хасчихаад чалч
хэн үхсэн гэсийн. больчикэч.
одоо манж хятадууд үй олноор гарна зөвхөн ардын намын төлөө өг өөр нэгч нам дугуйлж болохгүй гэж ард түмэн итгэж байна өөр арга байхгүй арай дөнгүүр нь хот хөдөөд МОНГОЛ АРДЫН УУГАН НАМ ШҮҮ
ihl muu uls um daa
Миний нэг найз пүүзний үйлдвэр ашиглалтанд оруулсан. Мөн бас нэг танил маань хуванцар бохирийн хоолойн үйлдвэр ашиглалтанд оруулаад амжилттай ажиллаж байна Бас нэг танил маань шороог нунтаглаад тэсрэх бодис гарган аваад оюу толгойг тэсрэх материалаар хангаж байна. Энэ бүхнийг хэн ч хэзээ ч мэдээлдэггүй. Монгол улс хурдтай хөгжиж байна аа
Биднийг бага байхад, Хүрээний ядуучууд гэрээ зараад Цагаан сар хийж найрладаг байсан гэж ярьдаг, тэрнийг нь бид онигоо гэж ойлгоод инээлддэг байсансан. Үнэн юм байна гэдгийг биеэрээ үзэж мэдэрч байна. Нийгмийн байгуулал ямар ч хамаагүй юм биш үү? Угаасаа монгол хүний төрлөх мөн чанар юм шиг байна, хүний дор орохгүй гэх хийрхэл...
овоон дээр найрлах нь ээ дээ, задгайд.
Ямар ч үнэ цэнэгүй шагналуудаа одоо болимоор байна.ерөнхийлөгч нь ч шагнал гардуулахаас өөр ажилгүй юм байна.ичмээр юм одоо наад одон медалуудаа устгаа
оспан гаминтай тулалдаж амиа өгсөн хүмүүс одоо баатар авах цаг боллоо бат үүлүүдээ одоо зогсоох цаг болоогүй юу
America ruu zaildaa
Яг үнэн юм бичжээ. Уянгын халилаар амьдардаг ард түмэн сөнөж байгаагийн л шинж. Манжийн үеэс уламжилж ирсэн отог жинс, залаа цацаг, хөөрөг, гаанс, хурдан морь, найр наадам, зугаа цэнгэлээ үндэсний соёл, ондоошил гэх болтлоо балайртсан ард түмэн шүү, монголчууд бид чинь. Монголчуудын бослого тэмцлийг ийм л аргаар дарж байсан юм шүү
Жавьжаа жажилсан Баярхүү чиний ардчилсан лебрал үзэл чинь энэ амралт баярыг өөгшүүлдэг бүүр нэмдэг бишүү.Өнөөдөр баяргүй амралтгүй сар алга.Өчигдөр ярьсанаа өнөөдөр үгүйсгэх зөнөгийн шинж өвөө
Hahaha goe heljee. Heleh ug alga
Ene hujaa mongol d gai bolj baigaa shu ardchilal gedeg sunuj ba 90 ardchilal mongol chiud ehelsen ch hujaa nar tonoson deeremdej ba baabar enhsaihan da ganbold elbeg joljargal baysa bayrtsort bayr geed
Mongol tusgaar togtoloo hamgaalah zailshgi Mongol uls tusgaar togtoloo hamgaalah g we believe ene hyadad erliizuud uu tseberel elbeg bayr baabar enhsaihan da ganbold hurts geed ustga
Shinjleh uhaanii gaviyaatuud gaviyat huulchdiin tald ni ch hurehgui deeIS nertei bolgon doktorant surgadag bolsnoos hoish sul doktoruud, hood hurshiin huuramch diplomtoi doktoruud olshirson baih
болд нэхий дээлээр доктор болсон гээд гэрийх нь ярих. гургалдайгаар нь барьж авмой.
Баярхүү гуай юм бичихээ боль доо. Манай монголчууд хүлээж авахгүй. Цаанаасаа аймшгийн, үнэнийг худлаас ялгах, хүлээн зөвшөөрөх, өөрчлөлт хийх чадваргүй, тэрэндээ улам бухимдаж живж хахаж ханиаж явдаг хүмүүс. Та хужаа цустай л байх. Үнэндээ таныг хужаа гэж дуудаж байдаг хүмүүс өөрсдөө улаан цайм 3, 4-р үе дээрээ яваа хужаагийн үлдэцүүд. Нээрэн шүү. Хужаа нь байна уу манж түвд нь байна уу хамаагүй, ямар ч хүн шиг хүн монгол гэдэг газар ирээд ганц хоёр үе болоход ёстой адгийн, санаа муут хог болж дуусдаг. Угаасаа тогоонд нь чанагдаад задраад уусч байгаа юм. 37 онд яг эрүүл сэтгэдгийг нь устгаад дуусгасан, үлдсэн хулчгар, маанаг 1 сая амьтдаас яаж 3,5 сая болох вэ дээ эрүүл ухаанаар бодоход. Дандаа сэтгэцийн гажигтай, төрөл ойртсон, эсвэл явуулын баахан хэрмэл тэнэмэл орос, хятад, хаа газрын хамаг золбин юмнууд зам зуур хүүхэд хийж байж чшү амай амьсгаа нь тасалдахгүй яваа уос. Өөрсдийгөө бас "халх" гээд цоллочихсон юм чааваас. Амьдрах гээд мэрийж байгаа хүн км даа хөөрхий. Даанч явцгүй...