sonin.mn

Тавдугаар сарын 8-ны үдээс өмнө Белград дахь Сербийн ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич нар хэлэлцээ хийв.



Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ,"Ерөнхийлөгч та бол стратегийн алсын хараатай, түүхэн хариуцлагаа ухамсарласан гарамгай улс төрч юм. Таны удирдлаган дор Серби Улс улс төрийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засаг хурдацтай хөгжин, ард түмний амьжиргааны түвшин тасралтгүй дээшилж, үндэсний хүч чадал, олон улсын статус илэрхий дээшлэв. Сербийн үнэнч найз, сайн түншийн хувьд бид чин сэтгэлээсээ баяртай байна. Эгзэгтэй гадаад орчин, эрсдэл сорилтын өмнө Серби улс тусгаар тогтнолоо тууштай баримталж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний нэр төрөө тууштай хамгаалж, олон улсын шударга ёс, тэгш байдлыг тууштай хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүндэтгэлийг хүлээсээр ирсэн.


 Энэ айлчлалын үеэр бид "Хятад Сербийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн ахиулж, шинэ эринд Хятад, Сербийн хувь заяаны цогц нэгдлийг байгуулах тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, Хятад Сербийн харилцааны илүү өнөр өтгөн түүхийн хуудсыг нээх болно" гэсэн байна.


Г.Бямба