sonin.mn

Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Бүтэн Ардчилал”,” 4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Увс аймагт амжилттай үргэлжилж байна.

Тус сургалтаар Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Чимэддорж Мөнхжаргал Ардчилсан намын ялалтын стратеги төлөвлөлт, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам хэрхэн ажиллах төлөвлөгөөний талаар мэдээлэл өгсөн бол Ардчилсан намын Аутосорсинг, инновацийн хэлтсийн дарга Т.Мөнхдэлгэр “Ардчилал 3.0 апп”-ийг намын гишүүд хэрхэн ашиглах, тус апп-ийг ашигласнаар Ардчилсан намын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах цахим шийдлийг гишүүддээ санал болгож байгаа талаар мэдээлэл өгсөн бол Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр “Бүтэн Ардчилал” сургалт хэлэлцүүлгийн хэрэгжилт, үе шат, сургалтын ач холбогдлын талаар, Ардчилсан намын Хуулийн хэлтсийн ахлах Д.Содномдорж Сонгуулийн тухай хуулийн дэлгэрэнгүй мэдээллийг тус тус өглөө. 


Хэлэлцүүлгийн үеэр бүс нутгийн онцлог, хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс шалтгаалан тус бүс нутагт ямар бодлого, стратегийг хэрэгжүүлэх боломжтой, Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сонгогчид тухайн тойрогт хэдэн мандатад санал өгөх, хуулийн бусад өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, намын гишүүдтэйгээ нээлттэй санал солилцлоо. 


Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Ардчилал бол дан ганц ардчилсан төрийн байгуулал байгаад ардчилал биш болдог төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж байдаг сайн дурын иргэдтэй байх нь ардчиллыг тогтвортой хадгалж байдаг. 

Монголын ардчилал өөрөө үйл явдал буюу ардчилсан хувьсгалын үр дүнгээр бий болсон. Өнөөдөр ардчиллыг авчирсан, ардчиллын анхдагч гэгдэх хүмүүс нийгэмдээ ажиллаж, амьдарч байна. Өөрөөр хэлбэл ардчиллын түүх болох, бүх түүхэн үйл явдлын гэрчүүд амьд байна. Харин хэсэг хугацааны дараа ардчилал гэдэг түүх болж үлдэнэ. Харин тэрхүү түүхийг устгахын тулд "МАН" төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Бидэнд сонгуульд ялах ганцхан зорилго л байгаа. Ардчилсан нам оршин байж ардчилал амьд үлдэнэ гэдгийг онцоллоо. 


Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр, Ардчилсан нам энэ сонгуульд ялах, эс ялах нь ардчилсан үзэл санаа, үнэт зүйлийг эрхмэлэн дээдэлдэг намын анхан шатны нэгжийн удирдлага, гишүүд та бүхний хичээл зүтгэл, итгэл үнэмшлээс хамаарна гэдгийг хэлж нийт гишүүддээ амжилт хүслээ.