sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-ийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элч Пэн Лиюань 5-р сарын 6-нд ЮНЕСКО-ын төв байранд зочилжээ.





Пэн Лиюань ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулейтэй уулзахдаа, Хятад улсын охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих чиглэлээрх сүүлийн үеийн ахиц дэвшлийг танилцуулахдаа: "ЮНЕСКО-ийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элч болсон арав гаруй жилийн турш олон орны сургуулиудад зочилж, маш олон эмэгтэйчүүд боловсрол эзэмшин хувь заяагаа өөрчилж байгааг хараад өөрийн эрхгүй баярлаж байна. Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих үйлс бол агуу үйлс. Нийгэм нийтийн дэвшил, хүн төрөлхтний нэгдмэл хувь заяатай холбоотой асуудал. Хятад улс энэ чиглэлээр ЮНЕСКО-той үргэлжлэн хичээн ажиллаж, илүү олон эмэгтэйчүүдэд боловсрол хүртэх эрх олгохыг хүсэж байна" гэжээ. 


Г.Бямба