sonin.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Швейцарийн Холбооны Ерөнхийлөгч Виола Амхерд нар энэ оны нэгдүгээр сард тохиролцсоны дагуу Украины энх тайвны анхны дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 15-16-нд болно. Уулзалт Швейцарийн Люцерн хотын ойролцоо байрлах Бургенстокт болох аж.


Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй нь Украин, Швейцарийн талуудын нэгдсэн хүчин чармайлтын үр дүн бөгөөд уулзалтанд улс орнуудын төрийн удирдагчид, оролцоно. 


Энэхүү дээд хэмжээний уулзалт нь НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу Украинд иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтоох арга замын талаар яриа хэлэлцээ хийх талбар болно.

 Дээд хэмжээний уулзалтын зорилго нь ирээдүйн энх тайвны үйл явцад урам зориг өгөх явдал ажээ.


С.Сарнай