Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан. Энэ хүрээнд нийслэлийн харьяа 15 байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Уг хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл оролцсон юм. Хуралдааныг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр удирдан явуулж, Барилга, хот байгуулалтын сайд болон Улсын онцгой комиссоос ирүүлсэн ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажил, дүгнэлтийн талаар танилцуулав.
Ийнхүү ослын дүгнэлттэй холбоотойгоор нарийвчлан тодруулах шаардлага бүхий мэдээллийг цуглуулан, энэ долоо хоногийн баасан гарагт буюу тавдугаар сарын 10-ны өдөр ахин хуралдахаар болов.
Сэтгэгдэл1
Одоогийн УИХ-д суугаа МАН АН-ын олон жил шимэгчлэн амьдарч хулгай хийж авлига авч байгаа хувалзуудыг бүгдийг нь хуйгаар нь зайлуулж байж худалдагдаж зарагдсан стратегийн ордуудыг буцаан авч эргэлтэнд оруулж ард түмэнд ногдол ашиг олгох боломж бүрдэнэ. Мөн улсын өмч хулгайлсан хулгайч дээрэмчдийн хөрөнгийг хурааж ард түмэнд тараах боломж бүрдэнэ. Одоогийн хулгайч нарыг дахин сонговол ногдол ашиг ард түмэнд нэмэгдэж ирэхгүй харин буурч эсвэл огт алга болно шүү гэдгийг бүгдээр мэдтүгэй.Тийм учраас одоогийн МАН-ын гаралтай гишүүдийг бүгдийг нь хуйгаар нь хөөн зайлуулах естой шүү..