sonin.mn

5-р сарын 6-ны үдээс хойш Парисын Елисей ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэлэлцээ хийв.



Ши Жиньпин энэ үеэр : "Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Францад гурав дахь удаагаа төрийн айлчлал хийж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү айлчлалаар Ерөнхийлөгч Макроны хамт түүхийн туг барьж , хоёр орны ойрын 60 жилийн харилцааны шинэ аяныг эхлүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хүн төрөлхтний хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна.


Үүний тулд хоёр тал тусгаар тогтнол, харилцан ойлголцол, алсын хараатай, харилцан ашигтай дипломат харилцаа тогтоох анхны хүсэл эрмэлзэлээ баримталж, цаг үеийн шинэ агуулгаар баяжуулах ёстой.


Өөрчлөлт, эмх замбараагүй өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Франц тусгаар тогтнолоо сахиж, "шинэ хүйтэн дайн" эсвэл лагерийн сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ёстой; харилцан ойлголцлыг баримталж, эв найрамдалтай зэрэгцэн оршихыг хамтдаа эрмэлзэх ёстой; алсын хараатай байж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг хамтдаа дэмжих ёстой; харилцан ашигтай хамтдаа хожихыг баримталж, "хана, хаалт босгох"-ыг хамтдаа эсэргүүцэх ёстой." гэсэн байна.



Г.Бямба