sonin.mn

Өчигдөр буюу 4-р сарын 29-нд Хятадын Төв радио телевизээс зохион байгуулсан Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацийн 3-р форум Бээжин хотноо болов. Форумд олон улсын байгууллага, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, судалгааны байгууллага, үндэстэн дамнасан корпораци, бусад салбарын 200 гаруй төлөөлөгч цахимаар болон танхимаар оролцсон байна.



Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн энэ үеэр хэлэхдээ, "Ши Жиньпин даргын шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх тухай үзэл баримтлалын удирдлага дор Хятадын Төв радио телевиз "Хятадын домог" хэмээх Хятадын анхны бүрэн хэмжээний хиймэл оюун ухааны технологи бүхий богино хэмжээний жүжиг бүтээлээ. Хиймэл оюун ухааны цуврал хөтөлбөрүүд нь шинэ бүтээмж, харилцааны шинэ хүч бүхий утга зохиол, урлагийн бүтээл, соёлын өвийн шинэ ертөнцийг нээж өгч байна. Хятадын Төв радио телевиз дэлхийн өнцөг булан бүрт байгаа найз нөхөдтэй туршлага солилцож, хиймэл оюун ухааны хязгааргүй боломжуудыг хамтдаа судлахад бэлэн байна."гэв

Харин ОУОХ-ны ернхийлөгч Томас Бах видео илтгэлдээ хиймэл оюун ухааны технологи бидний амьдралын бүхий л салбарт хурдацтай нөлөөлж байна. Олон улсын олимпийн хороо хиймэл оюун ухаан хэрхэн хөгжүүлж болох талаар зааварчилгаа өгөх зорилгоор "Олимпийн хиймэл оюун ухааны хөтөлбөр"-ийг саяхан гаргасан." гэжээ.


Г.Бямба